З.БАТЦЭЦЭГ
Хоёрдугаар сард өөрийгөө сонсох нь туйлын чухал юм. Энэ сар бүх ордныхонд романтик, дотоод сэтгэл, урам зоригоор дүүрэн байх болно гэж зурхайч Саона өгүүлжээ. Түүний гаргасан өвлийн сүүл сарын ордны зурхайг орчуулан хүргэж байна.
Хонь (03.21-04.20)
Хонины ордныхны хувьд энэ сар сорилтоор эхэлнэ. Таны шийдэмгий байдал, урам зориг ямар ч асуудлыг шийдэхэд тусална. Хувийн амьдралд гэнэтийн нээлт болно. Таны найзаа гэж боддог хүн романтик сонирхол төрүүлж магад. Хамт ажилладаг хүмүүстэйгээ маргахгүй байхыг сануулж байна.
Үхэр (04.21-05.21)
Үхрийн ордынхон хоёрдугаар сард бие сэтгэлдээ анхаарах хэрэгтэй. Бясалгал, массаж, богино хэмжээний амралт хүчээ сэлбэхэд тус болно. Хайр сэтгэлийн асуудалд таныг гэнэтийн бэлэг хүлээж байна. Санхүүгийн хувьд тогтвортой байхыг амлаж байгаа ч сарын сүүлд төлөвлөгдөөгүй зардал их гарах магадлалтай.
Ихрүүд (05.22-06.21)
Ихрүүдийн хувьд боломж, санаа ихтэй сар болно. Эрч хүч ихтэй байх тул удаан хойш тавьсан ажлаа эхлүүлэхэд тохиромжтой. Үгээ бодож хэлэхгүй бол үл ойлголцох байдал үүсч болзошгүй. Гэнэтийн бэлэгт бэлэн байгаарай.
Мэлхий (06.22-07.22)
Мэлхийн ордныхон гэр бүлийн тав тух дээр анхаарлаа хандуулбал зүгээр. Таны зөн совин нэмэгдэх тул сэтгэл зүйн хүнд асуудлыг амархан шийднэ. Хуучны гэр бүлийн асуудал шийдэх эсвэл гэрээ тохижуулахад тохиромжтой сар. Илэн далангуй байж чадвал романтик харьцаа баяр баясал авчирна.
Арслан (07.23-08.22)
Арслангийн ордны хувьд гялалзах сар. Таны дур булаам чанар олон шинэ хүнийг өөртөө татна. Гэхдээ болгоомж илүүдэхгүй, алгаа ташсан бүхэн найз биш. Хайр сэтгэлийн хувьд таны амьдралыг өөрчлөх хүнтэй учирч магадгүй. Санхүүгийн хувьд даруу байж, азаа их үзэх хэрэггүйг сануулж байна.
Охины орд (08.23-09.23)
Охины ордны хувьд эмх цэгцэд анхаарах сар. Одод таныг мэргэжлийн амжилтандаа анхаарлаа хандуулж, ирээдүйн төлөвлөгөөгөө боловсруулахыг зөвлөж байна. Ойр тойрны хүмүүстэй зөөлөн хандах хэрэгтэй. Таны шүүмжлэл тэднийг гомдоож болзошгүй. Санхүүгийн хувьд тогтвортой. Гэхдээ чухал зүйлд зориулан мөнгөө хураах хэрэгтэй.
Жинлүүр (09.24-10.23)
Жинлүүрийн ордны хувьд тэнцвэр, эв нэгдэл чухал. Дотны хүмүүстэйгээ сайн ойлголцоно, ажил дээрээ ирээдүйтэй байна. Удаан хугацаанд хойш нь тавьж байсан чухал шийдвэрээ одоо гаргахад тохиромжтой. Хайр сэтгэлийн хувьд баяр баяслаар дүүрэн байна. Эрүүл мэнддээ анхаарахаа битгий мартаарай. Эрүүл агаарт алхаж хэвшвэл сайн.
Хилэнц (10.24-11.21)
Хилэнцийн ордны хувьд сэтгэл зүй өөдрөг байна. Өөрийн эрч хүчээ зорилгодоо хүрэхэд ашиглаарай. Хайр сэтгэлийн хувьд хүсэл тэмүүлэл ихтэй байна, гэхдээ хайртай хүнийхээ мэдрэмжид анхаараарай. Ажил дээр гэнэтийн өөрчлөлт болж магадгүй. Өөртөө ашигтай байхын тулд уян хатан байгаарай.
Нумын орд (11.22-12.21)
Нумын ордны хувьд адал явдал, шинэ мэдлэгээр дүүрэн байх нь. Энэ хугацааг сургалт, аялал, өдөр тутмын амьдарлаа өөрчлөхөд зориулаарай. Хувийн амьдарлын хувьд тааламжтай гэнэтийн бэлгээр дүүрэн байна. Эртний найзтайгаа эргээд холбоо тогтоож магадгүй. Санхүүгийн хувьд тогтвортой байх ч илүү зардал бүү гаргаарай.
Матар (12.22-01.20)
Матрын ордны хувьд таны хичээл зүтгэл үр шимээ өгч эхэлнэ. Та өөртөө итгэлтэй, эрч хүчээр дүүрэн байна. Үүнийгээ тавьсан зорилгодоо хүрхэд ашиглаарай. Хувийн амьдралд тааламжтай өөрчлөлт хүлээж байна. Санхүүгийн хувьд тогтвортой ч, урт хугацааны хөрөнгө оруулалтын талаар бодож эхлээрэй.
Хумх (01.21-02.18)
Хумхын ордны хувьд таны сайн сар. Ажил бүтээл сайтай, гайхшруулах үе. Олон шинэ санаа гаргаснаар таны ирээдүйд томоохон өөрчлөлт авчирна. Хайр сэтгэлийн хувьд шудрага байвал эв найрамдалтай байна. Санхүүгийн хувьд таатай бонус хүлээж байна.
Загас (02.19-03.20)
Загасны ордныхон дотоод томоохон өөрчлөлттэй тулгарна. Таны сэтгэлийг удаан зовоосон асуудлыг шийдэж чадна. Хайр сэтгэлийн хувьд шинэ мэдрэмжид бэлэн байгаарай. Ажил дээрээ тэвчээртэй байж чадвал үр дүн нь хурдан мэдэгдэнэ.
Эх сурвалж: zms.mn