Б.ОЮУНЗУЛ
Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд есдүгээр сарын 30-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.
“Хөгжил, дэвшлийн өртөөний морьд” гэж агуу их яруу найрагч Александр Сергеевич Пушкин орчуулагч нарыг дүрслэн нэрлэсэн байв. Бараг үл мэдэгдэх авч Вавилоны цамхаг сүйрсэн цагаас хойш энэ мэргэжлийн ашиг тус хүн төрөлхтний амьдралд асар их байж иржээ. Энэ мэргэжлийн баяр нь зөвхөн 1991 онд гарч ирсэн ба орчуулагчдын олон улсын холбоо тэр үед есдүгээр сарын 30-ны өдрийг Орчуулагчдын олон улсын өдөр гэж зарласан юм. Энэ өдрийг сонгосон нь санамсаргүй хэрэг биш бөгөөд 420 оны есдүгээр сарын 30-нд Шашны дөрвөн латин эцгийн нэг гэгдэх зохиолч, түүхч, орчуулагч Иероним Стридонский энэ өдөр мэндэлжээ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон үйл явдлуудаас хүргэж байна
1966.09.30. Намиби, Замби, Зимбабве, ӨАБНУ-тай хиллэдэг Өмнөд Африкийн энэ улс тусгаар тогтнолоо авчээ. Тус улс алмаз олборлох чиглэлээр дэлхийн лидер юм.
1659.09.30. Робинзон Крузо эзгүй аралд энэ өдөр хаягджээ. “Энэ аймшигтай аралд хөл тавьсан өдөр миний тооцоогоор есдүгээр сарын 30 байлаа. Хэрэг явдал тэр намрын өдөр, шөнийн тэнцэл болж байсан цагт л болсон юм. Тэр сард нар бараг толгойн эгц дээрээс ээж байсан юм. Усан онгоц сүйрэх үеэр хөлгийн бүх баг амь үрэгдэж өөрөө Америкийн эргийн ойролцоо, Ориноко мөрний цутгалангийн хавийн эзгүй аралд хаягдан 28 жилийг ганцаараа өнгөрөөсөн.
1791.09.30. Австрийн Вольфанг Амадей Моцартын сүүлчийн бүтээл “Шидэт лимбэ” дуурийн анхны тоглолт Вена хотноо болов. К.Виландын “Лулу” гэх үлгэрийн сэдвээр дуурийн либреттог хөгжмийн зохиолчийн эртний анд Эммануэль Шиканедер бичсэн байв. Хамгийн сүүлчийн дуурь нь хамгийн бага хүүхэд шиг хөгжмийн зохиолчийн дуртай бүтээл нь байв. Амьсгаа хураахын өмнө тэрээр уг дууриа сонсохыг хүсэн Папагеногийн дууг аялж байсан гэх домог бий.
Эх сурвалж www.zms.mn