С.САРУУЛ

"Covid-19" цар тахалтай холбоотойгоор Засгийн газраас орон сууцны болон иргэдийн хэрэглээний зээл төлөлтийг хойшлуулсан. Өөрөөр хэлбэл,  2.35 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 46115 зээлдэгч байгаагаас хоёр их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 38026 зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг зургаан сараар хойшлуулсан юм. Тэгвэл ипотекийн зээл төлөлтөө хойшлуулсан иргэд ирэх аравдугаар сараас эхлэн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөө урьдын адил төлж эхэлнэ.

Эх сурвалж: www.polit.mn