Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд есдүгээр сарын 22-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Сүүлийн жилүүдэд машины тоо өсч байгаа нь зөвхөн хотуудын төдийгүй дэлхий нийтийн даяаршсан асуудал болоод удаж байна. Авто тээвэр дэлхийн био орчинг эвдлэн хүнд хор учруулж байдаг. Автомашинаас болж дэлхийд өдөртөө 3000 хүн амь насаа алдаж байна. Минут бүрт үйлдвэрийн дамжлагаас нэг “алуурчин” гарч байна. Тоо баримт ийм ажээ. Үүний зэрэгцээ машины үйлдвэрлэл өсөн архи, тамхины дараа хамгийн ихээр рекламдуулдаг барааны гуравдугаарт оржээ. Авто машингүйгээр нэг ч б олтугай өдрийг (World Day Without Car) үдэх уламжлал анх Францад 1998 онд гарч ирсэн байна. Тэр үед хориод хот энэ өдрийг тэмдэглэсэн бол 2001 он гэхэд энэ хөдөлгөөнд дэлхийн 35 орны мянга гаруй хот нэгдсэн байв.Орчин цагийн амьдралд авто машинаас татгалзана гэж үгүй учир хотын мэрүүд болон бусад  төр захиргааны байгууллагын удирдлага энэ өдөр автомашины гаргаж байгаа сөрөг асуудалд олон нийтийн анхаарлыг татахыг хичээдэг. Энэ өдөр том хотуудад олон нийтийн тээврийг ашиглахыг илүүд үздэг. Сануулахад, Америкийн инженер, үйлдвэрийн эзэн Генри Форд 1908 онд Форд-Т гэдэг  анхны машиныг үйлдвэрлэж эхэлжээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон үйл явдлуудаас хүргэж байна

1694.09.22. Английн улс төрийн зүтгэлтэн, зохиолч Филип Дормер Стенхол Честерфилдын дөрөв дэх гүн энэ өдөр мэндэлжээ. “Хүүдээ бичсэн захидлууд” номоор тэрээр түүхэнд үлджээ. Дипломат Честерфилдын зүйр үгс эрээ цээргүй бөгөөд хүний төрхийг хэтэрхий сайн мэдэрснээр бичигдсэн учир өөрөө амьддаа хэвлүүлж зүрхлээгүй гэдэг. “Честерфилд бүжгийн багшийн авир ба биеэ үнэлэгчийн ёс зүйг сургадаг” гэж Сэмюэль Жонсон үнэлж байв.

1908.09.22. Младо туркийн хувьсгал гэгчийн дараа Турк суларсныг далимдуулан 1878 оны Берлины баримтаар Туркийн дагуул байхаар заагдсанаас Болгар татгалзан 1908 оны есдүгээр сарын 22-ны өдөр бүрэн тусгаар тогтнолоо зарлажээ. Болгарын ван   Фердинанд  урьд өдөр нь Тырново хотын сүмд хааны титмийг авч Болгар хаант улс болон зарлагдаж, Фердинанд нь “болгаруудын хаан” гэж нэрлэгдэх болжээ.

1949.09.22. АНУ-д Америкийн ажил хэрэгч эмэгтэйчүүдийн өдрийг өнгөрсөн зууны 90-ээд оны дунд үеэс өргөн тэмдэглэж эхэлжээ. Баярыг санаачлагч болох ажил хэрэгч эмэгтэйчүүдийн байгууллага Америкийн эдийн засгийн хөгжил, сайн сайхан амьдралд тэдний оруулсан хувь нэмрийг үнэлж ирсэнгүй гэж үзжээ. Ингээд тэрхүү шударга бус явдлыг засч залруулахаар бизнесийн салбарт ажилладаг эмэгтэйчүүдийн өдрийг бий болгосон байна. Канзас хотын  Хилари Буфтон ба гурван бизнес эрхлэгч эмэгтэй 1949 оны есдүгээр сарын 22-нд бизнест ажилладаг Америк эмэгтэйчүүдийн эвслийг байгуулсан нь эмэгтэйчүүдийн үндэсний мэргэжлийн эвсэл болсон байна. Уг баяр олон улсын болж чадаагүй ч энэ өдөр Америкийн 57 сая ажилчин эмэгтэйчүүдийг хүндэтгэсэн том баяр болдог.

Эх сурвалж www.zms.mn