Б.ОД
Завхан аймгийн Тосонцэнгэл суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол хэмээн эмчлүүлж байсан 38 настай иргэн "Б"-ийн "PCR" нарийвчилсан шинжилгээний хариу эерэг гарч,Тосонцэнгэл суманд энэ сарын 11 хүртэл хөл хорио тогтоогоод байсан билээ. Тэгвэл тус иргэн өчигдөр нас барсныг МХЕГ-аас мэдээллээ. Он гарсаар гурван хүн тарваган тахал өвчний улмаас амиа алдлаа. Иймээс өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ эрсдэлд оруулахгүйн тулд тарвага агнахгүй, тарваганы мах, түүхий эдтэй харьцахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Эх сурвалж:www.polit.mn