Б.НАМУУНТАМИР

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михнев нар Санхүүжилтийн хэлэлцээр болон Буцалтгүй тусламжийн гэрээ байгуулснаар 21 сая ам.долларын буцалтгүй тусламжийг олгохоор боллоо.

20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Онцгой байдлын дэмжлэг болон Хөдөлмөр эрхлэлтийн төсөл”, нэг сая ам.долларын буцалтгүй тусламжийг эрүүл мэндийн салбарт зарцуулахаар болжээ.

Мөн Коронавирусын халдварын цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Дэлхийн банкны Цар тахлын онцгой байдлын санхүүжилтийн хөтөлбөрөөс Монгол Улсад нэг сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэсэн. Тус тусламжийн хөрөнгөөр онцгой нөхцөлд ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдэд нэн шаардлагатай хувийн хамгаалах хэрэгсэл худалдан авах юм байна.

Эх сурвалж: www.polit.mn