Б.НАМУУНТАМИР
Улсын төсвийн 10.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Зайсан орчмын хотхонуудыг усан хангамжийн төвлөрсөн систем болон дулааны төвлөрсөн шугамд холбох ажил дуусаж, зорчих хөдөлгөөнийг өнөөдөр /09.07/ нээжээ.
Дулааны шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажил эхлүүлсэнээс хойш Хан-Уул дүүргийн XI хороо Зайсан орчмын замын хөдөлгөөнийг хаасан байсан. 480 метр газарт хонгилын системээр цэвэр усны 219 диаметрийн хос шугам, 325 метрийн дулааны хос шугам тавигдаж, Зайсан орчмын иргэдийг дулааны цэвэр усаар хангах ажил хийгджээ.
Хан-Уул дүүргийн Зайсан орчмын иргэдийн тулгамдаад байсан эл ажил 2019-2020 онд, нийтийн эзэмшлийн орон сууцны байруудын дулааны шугам сүлжээ, дэд станцын угсралтын ажил 2018-2020 онд тус тус он дамжин хэрэгжиж байгаа бөгөөд олон жил яригдсан асуудал ийнхүү шийдвэрлэгдэж байгаа юм.
Түүнчлэн 3, 4-р хороллын бичил орчмын авто замын хөдөлгөөнийг нээсэн бол Дөлгөөн нуур орчимд дулааны шугам сүлжээ солих ажил хийгдэж байгаа бөгөөд тун удахгүй тус замыг нээнэ гэдгийг Нийслэлийн ХМОНХА-наас мэдээллээ.
Эх сурвалж: www.polit.mn