Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд есдүгээр сарын 6-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Есдүгээр сарын эхний даваа гаригт АНУ ба Канадад Хөдөлмөрийн өдрийг  тэмдэглэдэг. Түүний үндэс нь хөдөлмөрчин ард түмэнд бүх нийтийн амралтын өдрийг олгуулах гэсэн Үйлдвэрчний эвлэлийн хүсэл байв. Анх энэ өдрийг 1882 онд тэмдэглэсэн бөгөөд 1894 оноос бүх нийтийн  амралтын өдөр болжээ. Хөдөлмөрийн өдөрт зориулсан АНУ-ын Хөдөлмөрийн яамны баримт бичигт “Энэ баяр нь Америкийн хөдөлмөрчдийн хөдөлгөөнөөр төрсөн юм. Тэр бүх нийтийнх болсон нь манай улс Америкийн хөдөлмөрчдийн улс орныхоо нийтийн өмч болсон баялаг ба чинээлэг амьдралд оруулсан хувь нэмрийг нь жил бүр тэмдэглэж байх ёстой гэж үзсэнийх” хэмээн бичсэн байна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон үйл явдлуудаас хүргэж байна

1222.09.06. Дундад зууны Арагоны хаадын алдартай нь болох Байлдан дагуулагч цолтой I Хайме Салоугийн хошуунаас 55 том хөлөг онгоцны десантыг удирдан Балеар арлуудын лалынханы эсрэг дайнд гарав. Майорка, Менорка, Кабрера, Ивис, Форментера гэх таван цэцэглэсэн арлууд Х зуунд арабуудад бүрэн эзлэгдсэн байлаа. Хамжлагуудынхаа хайртай хаан, бяр чадлаар гайхуулдаг Хайме христийн худалдаачдыг шахдаг лалынхан болон буруу номтнуудын далайн дээрэмд төгсгөл тавих ёстой гэж айлтгажээ. Гурван сарын дайны дараа Майорка арлыг тэд эзлэв. Лалынханы эсрэг хийсэн тэдний загалмайтнуудын дайны явцад эдгээр таван арал 1235 онд Испанийн мэдэлд эргэлтгүйгээр орж иржээ.

1819.09.06. Америкийн зохион бүтээгч Томас Бланчард мод зорох токарийн суурь машины  патентыг авсан байна. Томас Бланчардын суурь машин 13 хүний ажлыг орлох чадвартай байжээ.

Эх сурвалж www.zms.mn