Б.ОД

Төрийн албаны зөвлөлөөс Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлажээ.  Тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус яамны Санхүүгийн хэлтсийн дарга, хурандаа Д.Ганхуягийг энэ сарын 6-ны өдөр томилсон.

Тус албан тушаалд тавигдах тусгай шаардлага:

Ангилал зэрэглэл-Тэргүүн түшмэл, магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх

Мэргэжил Салбарын чиг үүргийн үндсэн мэргэжил:

 Цэрэг, батлан хамгаалах, эрх зүй, төрийн удирдлага

Мэргэшил:                            

Тэргүүн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх, Төрийн албанд 16-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаал, түүнтэй адилтгах төрийн тусгай албан тушаалд наймаас доошгүй жил ажилласан байх.

Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг есдүгээр сарын 2-ны өдөр 09:00-17:00 цагийн хооронд csc09.02@csc.gov.mn хаягаар цахимаар хүлээн авах юм байна.

Эх сурвалж:www.polit.mn