Б.Оюунзул

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд наймдугаар сарын 28-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

1624 оны энэ өдөр Японы далайн эргийн нэгэн хотод Тайванийн хоолойд далайн дээрэм хийн амьдарч байсан хятад айлд “Тайванийг чөлөөлөгч” Чэн Чэнгүнь төржээ. Тайванийн арлыг үүнээс 20 жилийн өмнө  эртний Мин улсын овгийнхон Цин овгийн улсын эсрэг  цаашдын  тулааны бааз болгон ашиглаж байв. Чэн  эхлээд  Хөх мөрний нам дор нутагт Манжуурын Цин улсын эсрэг 100 мянган хүнтэй арми удирдан тэмцээд ялагдал хүлээсэн байна. Түүний дараа  ашигтай байрлалтай аралд 25 мянган хүнтэй отрядтайгаар  нэвтрэн орж түүнийг тэмцэлдээ ашиглахаар шийдсэн ажээ. Есөн сарын турш арал дахь Голландын горнизоныг бүслэн хааж байгаад буулган авчээ. Тэр амжилтдаа урамшсан 38 настай Чэн  Чингүнь  Филиппинийг испаничуудаас чөлөөлөх төлөвлөгөөтэй байсныг 1662 оны зургадугаар сард түүний гэнэтийн үхэл тасалжээ. Тайванийг 1683 онд эх газрын Хятадын Фузянь мужид нэгтгэсэн юм.


Энэ өдөр болсон үйл явлуудаас хүргэж байна

1749.08.28. Иоганн Фольфанг Гёте энэ өдөр мэндэлжээ. “Бүгдэд таалагдах гэсэн хүсэл нь хамгийн инээдэмтэй хүсэл юм” хэмээн үгийг  хэлсэн  Германы уран зохиолын сонгодог төлөөлөгч юм.

Эх сурвалж www.zms.mn