Б.НАМУУНТАМИР
Өмнөх сарын мөн үед нүүрс ачсан 919 тээврийн хэрэгсэл хил нэвтэрсэн бол өнөөдрийн байдлаар 2001 болж нэмэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үе буюу цар тахлын өмнөх үетэй адил хэмжээнд очсон гэсэн үг юм.
Тодруулбал Гашуунсухайт боомтоор 1272, Шивээхүрэн боомтоор 570, Ярант боомтоор 150, Ханги боомтоор есөн тээврийн хэрэгсэл гарчээ. Экспорт нэмэгдэж байгаа нь Засгийн газар цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний хүрээнд БНХАУ-тай “Ногоон гарц” түр журмыг хамтран хэрэгжүүлж эхэлсний үр дүн гэж болно. Монгол Улс энэ онд 40 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн ч цар тахлаас шалтгаалан 13 сая гаруй тонныг экспортолсон байна.
Тав, зургаадугаар сарын үед гэхэд ажлын өдрүүдэд өдөрт 400-500 хүрэхгүй тооны машинаар нүүрс гаргаж байсан бол сүүлийн үед экспорт нэмэгдүүлэх хүрээнд нүүрс тээврийн урсгал ийнхүү нэмэгдэж байгаа аж. Цар тахалтай холбоотойгоор холбоотойгорр манай улсын нүүрсний экпорт энэ оны эхний долоон сарын байдлаар өнгөрсөн оны мөн үеийнхээс 46 хувиар буурсан байгаа билээ.
Эх сурвалж: www.polit.mn