Б.Оюунзул

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн болон Монголын түүхэнд наймдугаар сарын 25-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

 Анх 1999 оны 8 дугаар сарын 8-12-нд Лиссабонд болсон дэлхийн улс орнуудын Залуучуудын асуудал хариуцсан сайд нарын уулзалтаас гаргасан зөвлөмжийг үндэслэн НҮБ-ын Ерөнхий ассамблей жил бүрийн 8 сарын 12-ныг Олон улсын залуучуудын өдөр болгон тэмдэглэж байхаар зарлажээ.  Улмаар 2000 оноос тэмдэглэж эхэлсэн юм. Энэ өдөр нь залуучуудын дуу хоолой, үйл ажиллагаа, санаачилгыг дэмждэг. Тэднийг бүх нийтээр, тодорхой зорилготойгоор, үйл ажиллагаанд тэгш оролцох боломжийг хангахад чиглэдэг. Гол үйл ажиллагаа нь подкаст маягаар зохион байгуулах хэлэлцүүлэг байдаг. Энэ өдөр дэлхийн өнцөг булан бүрт залуучууд болон бие даасан залуучуудын байгууллагууд хамтран улс орныхоо эдийн засаг, улс төр, нийгмийн амьдрал ба үйл ажиллагаанд идэвхтэй оролцох нь чухал болохыг ярилцдаг юм. Харин манай орны хувьд МЗХ-оос жил бүрийн наймдугаар сарын 25-ны өдрийг “Монголын залуучуудын өдөр” болгон тэмдэглэсээр иржээ. Сонирхолтой нь Монгол улс залуучуудын өдрийг хамгийн олон жил тэмдэглэж байгаа цөөхөн хэдэн орны нэг юм. Монгол улсад “Бошгийг халах залуучуудын эвлэл” 1921 оны наймдугаар сарын 25-ны өдөр байгуулагдаж, тэр цагаас хойш эл өдрийг Монголын залуучуудын өдөр болгосон аж.

Эх сурвалж www.zms.mn