Б.Оюунзул

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд наймдугаар сарын 19-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

1957 оны энэ өдөр Вашингтон хотноо  Артур Лоренцын жүжгээр бүтээгдсэн Леонард Бернстайны «Вестсайдын түүх» мюзикл тавигдсан байна.Шекспирийн Ромео, Жульеттагийн дурлалын түүхийг орчин үеийн Америкийн хөрсөнд буулгасан нь тэр байжээ. Шинэ Ромео Жульетта хоёр нь еврей залуу Тони ба итали католик бүсгүй Мария хоёр бөгөөд тэд дайсагнасан хоёр бүлэгт хамрагддаг. Тони Ромеогийн адил Мариягийн ахыг санамсаргүй хөнөөгөөд дараа нь бүлгүүдийн хоорондын дайн эхэлдэг. Мюзиклын гол дүрүүдийг Кэрол Лоренс, Ларри Керт ба Чита Ривер нар бүтээсэн байв. Найруулагч Роберт Уайз, бүжиг дэглэгч Жером Роббинс нар уг мюзиклийг кино болгож тэнд Ричард Беймер, Натали Вуд, Жорж Чакирис ба Рита Морено нар тогложээ. Тэр кино нь есөн Оскар аар шагнагдсан бөгөөд жүжигчид Натали Вуд, Ричард Беймер ба Рита Морено хормын зуур Холливудын тэргүүн одод болж байв. Америкийн киночдын үнэлгээгээр энэ хөгжимт жүжиг бүх он цагийн шилдэг мюзиклүүдийн хоёрт бичигджээ.


Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1342.08.19. Флоренцийн францискан шашны лам Жованни деи Мариньолийг Тогоон Төмөр хааны ордонд хүлээн авчээ. Үүнээс зургаан жилийн өмнө хамбын өргөө байрлаж байсан Францын Авиньонд орон нутгийн христийнхний хүсэлт ирээд Ромын хамбын элч төлөөлөгч 32 лам Хятадын зүг гарсан байлаа. Тэдний тоонд орж байсан  Мариньоли алс дорнодод дөрвөн жил болоод Энэтхэг, Пакистанаар дамжин буцаж иржээ. Түүний энэ аяны тэмдэглэл хэсэгчилсэн янзтай ч Дорнын амьдралын тухай нэлээд их мэдээлэл агуулжээ.

1839.08.19. Гэрэл зурагчдад зураач нартай төстэй зүйл олон. Гэрэл зураг гэдэг нь өөрөө гэрлээр зурна гэсэн грек үг билээ.

1991.08.19.  Зөвлөлтөд төрийн эргэлт хийх гэв.Тэр жилийн зун Зөвлөлт холбоот улсын нийгэм, улс төрийн амьдралд хямрал авчирсан билээ. Горбачевын өөрчлөлт шинэчлэлийн сүүлч хурцхан байлаа.  Балтийн орнууд тусгаарлаж, бусад холбооны улсуудад ч тусгаар тогтнох хөдөлгөөн газар авч байв. Горбачевын дэвшүүлсэн шинэ холбооны гэрээ холбоог бүрэн задраасан баримт мэтээр хүлээн авагджээ. М.Горбачевыг Крымд амарч байхад ЗХУ-ын дэд ерөнхийлөгч Янаев, хүчний байгууллагын сайд нар ба нам ба Дээд зөвлөлийн нөлөө бүхий хүмүүс түүнийг засгийн эрхээс зайлуулахаар хуйвалдсан байна. 1991 оны наймдугаар сарын 19-нд радио, телевизээр “Зөвлөлтийн удирдлагын мэдэгдэл” гэгч гараад Горбачевыг өвчтэй байгаа учир засгийн эрхийг шинээр байгуулагдсан Улсын онцгой байдлын бүрэн эрхт хорооны (УОББЭХ) дарга Янаевт шилжүүлж байна гэжээ. Москвад цэрэг оруулсан бөгөөд хуягт техникийг ч авчирсан байлаа. УОББЭХ-ны эсрэг эсэргүүцлийг Оросын ерөнхийлөгч Борис Ельцин толгойлсон ба “Оросын иргэдэд хандсан уриалга” ба түүний зарлиг гарч УОБХ-г төрийн эргэлт гэж зарласан ба тэдний гишүүдийг гэмт хэрэгтнүүд гэсэн байлаа. Самуун дэгдээгчдийн эсрэг  иргэдийг тэмцэхийг уриалсан ба УОББЭХ-ын эсрэг тэмцлийн гол талбар нь Зөвлөлт Оросын холбоот улсын Засгийн газрын Цагаан ордон болсон байлаа. Ард олны хөдөлгөөн ба цэргийн зарим ангийнхан Оросын Засгийн газрын талд орсон нь УОББЭХ-ны буултыг хурдасгасан ба гишүүдийг нь баривчилсан байна.

Эх сурвалж www.zms.mn