Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд наймдугаар сарын 17-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Дэлхий дээрх арлын орнуудаас хамгийн том нь болох 18 мянган аралтай Индонез нь 1945 оны наймдугаар сарын 17–ны өдөр Нидерланд улсаас тусгаар тогтнолоо дэлхий дахинд зарлаж байсан түүхтэй юм байна. Индонез 1922 оноос хойш ямар ч бие даасан байдалгүй колони улс байсан төдийгүй Нидерландын нэг хэсэгт тооцогддог байжээ.  20-р зууны эхнээс нутгийн ард түмэн яс үндэс харгалзалгүй эвлэн нэгдэж тусгаар тогтнохын төлөө тэмцсээр олон улсын дэмжлэгийг ч авч, 1949 онд шинэ улсын гал голомтыг үүсгэжээ. Энэ үеийн өмнөхөн буюу 1942-1945 онд Япон улс Индонезийг эзлэхэд нэлээд ойртсон байсан боловч Дэлхийн 2-р дайны үеэр колонийн дэглэм суларсныг ашиглан Ахмед Сукорногийн толгойлсон үндсэрхэг үзэлтнүүд тус орныг тусгаар тогтносон хэмээн зарлаж байв. Үүний дараагаар тэд нэлээд хэдэн жил Бали арлын ойролцоо Нидерландын армитай тулалдаж Индонезийн өмнөд хэсгийн арлуудыг тусгаарлах оролдлогыг таслан зогсоосноор 1950 оны наймдугаар сарын 17-нд тусгаар тогтнолын өдрөө албан ёсоор тунхагласан юм. Улмаар 1950 оноос Индонез төрийн байгууламжийн хувьд нэгдмэл, төрийн хэлбэрийн хувьд ерөнхийлөгчийн эрх мэдэл давамгайлсан бүгд найрамдах засаглалтай болсон байна. Одоо орон нутаг, засаг захиргааны шаардлагаар дотроо 33 мужтай. Хөрш Сингапур, Бруней, Малайз гурван улстай яг адил Малай хэлний нэгэн аялгууг албан ёсоор батлан сурцгааж байгаа. Түүнийгээ Индонез хэл гэж ойлгуулан, латин үсгээр бичдэг болж. Дурдсан улсуудаас гадна Хойд Тимор, Папуа шинэ Гвиней, Австрали, Палау, Филиппин, Энэтхэгтэй тэнгисийн усаар хиллэдэг.  Жил болгоны наймдугаар сарын 17-ны өдөр Индонезийн иргэд “Panjat Pinang” хэмээх уламжлалт тоглоомыг тоглодог байна. Авирахад хамгийн хэцүү модны орой дээр тавьсан шагналыг авахын тулд хүмүүс өрсөлддөг бөгөөд энэхүү тоглоом нь Нидерландын  хараат байдлыг устгаж, өөрсдийн тусгаар тогтнолыг олж авсныг бэлгэдсэн агуулгатай аж.


Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1386.08.17. Албанийн ван Карл Топия Венец улстай холбоо тогтоон, тус улсын оролцож байгаа бүхий л дайнд холбоотон болж оролцохоор тохиролцож, оронд нь далайн эргийн газар нутгаа Османы эзэн гүрнээс хамгаалуулахаар болжээ.

1498.08.17. Пап лам VI Александрын хүү Чезаре Боржиа дэлхийн түүхэнд ширээт ламынхаа бүрэн эрхээс татгалзсан анхны хүн болжээ.

1668.08.17. Анатолид (Османийн эзэнт гүрэн) болсон 8.0 балын хүчтэй газар хөдлөлт 8 мянга гаруй хүний амийг авч оджээ.

1914.08.17. Дэлхийн нэгдүгээр дайны Сталлупёнены тулалдаан болжээ. Энэ тулалдаанд Герман фон Франсуагаар удирдуулсан Германы арми Пауль фон Ренненкампфаар удирдуулсан Оросын цэргийн бут цохижээ.

2009.08.17. ОХУ-ын Саяно-Шушеснкийн усан цахилгаан станцад осол гарсны улмаас 75 хүг амь үрэгджээ. Уг осол тухайн бүс нутгийн нийгэм, эдийн засаг, экологид асар их гамшиг учруулжээ.

Эх сурвалж www.zms.mn