Т.САЙХАН

Гавьяат эмч Ж.Чинбүрэн УИХ-ын гишүүн болсон ч эмчийн үүргээ гүйцэтгэсэн хэвээр байгаа.  Хамгийн сүүлд буюу өчигдөр хавдрын мэс засал хийсэн байна. Тэрээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.  Тэрээр "Өнөөдөр мэс засалд орсон. Амьдралын дадал болсон мэс заслын ажлаа дасал болсон баг, шавь нартайгаа хамтдаа хийх сайхан байлаа. Мэс засалд байнга орж л байхгүй бол гарын мэдрэмж, дадал нэг мэдэхэд багасах вий гэж санаа зовох юм. Сонгуулиас хойш гурван удаа мэс засалд орж амжлаа. УИХ-ын гишүүн гээд хагалгаанд орохгүй байж чадахгүй ээ. Хорт хавдраас дүүрэг, аймгийн түвшинд урьдчилан сэргийлэх, Д вирусын эмчилгээг Монголд нэвтрүүлэх ажил их байлаа ч амжуулаад мэс засалдаа орсоор л байя гэж бодож байна. Эмч хүний өргөсөн тангараг насан туршид хүчинтэй" гэсэн байна. 

Эх сурвалж:www.polit.mn