С.САРУУЛ

Засгийн газрын хуралдаанаар ЦЕГ-ын даргаа хурандаа Ж.Болдыг томилсон. Тэгвэл шинэ дарга очингуутаа хэд хэдэн томилгоо хийжээ. Тухайлбал, тэргүүн дэд даргаар цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир, Зам тээвэр, хэв журам хариуцсан даргаар хурандаа Ж.Амгалан, Тээврийн цагдаагийн албаны даргаар О.Ганбат, Мөрдөн байцаах албаны даргаар Н.Батсуурь, Эрүүгийн цагдаагийн албаны даргаар Т.Сүхболд нарыг томилсон гэх мэдээлэл байна. Түүнчлэн ЦЕГ-ын захиргаа удирдлагын газрын даргаар Н.Оростогоог томилжээ.

 Эх сурвалж: www.polit.mn