Б.ДОЛЖИНЖАВ

У.Хүрэлсүхийн Засгийн газрын томилгоо үргэлжилж, энэ долоо хоногт  яамдын Төрийн нарийн бичгийн дарга нараа сонгоно. Урьдчилсан мэдээллээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж Хууль зүй, дотоод хэргийн яамны ТНБД-ийн даргын албанд очихоор болжээ. Энэ албыг тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Г.Билгүүн хашиж байсан юм.

Эх сурвалж: www.polit.mn