Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн болон Монголын түүхэнд долдугаар сарын 2-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Жил бүрийн 7 дугаар сарын 2-нд “Дэлхийн спортын сэтгүүлчдийн өдөр”-ийг дэлхий нийтээр тэмдэглэдэг бөгөөд Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоог анх /AIPS/ 1924 онд байгуулжээ. "Парис-1924" зуны олимпын үеэр зургаан сэтгүүлч хуралдаж, AIPS буюу Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоог үүcгэн байгуулах санаачилга гаргажээ. Улмаар маргааш нь буюу 1924 оны долдугаар сарын 2-нд 20 гаруй орны сэтгүүлч цуглан, AIPS-ийг байгуулсан түүхтэй. Боксын ринг дээр хуралдсан энэхүү түүхт үйл явдал хожим нь дэлхийн 170 гаруй орныг нэгтгэсэн AIPS хэмээх том байгууллагын эхлэлийг тавьсан аж. Монгол Улсын хувьд, 1990 онд спортын сэтгүүлч С.Түвдэнням, Ж.Отгонцагаан тэргүүтэй биеийн тамир спортоор дагнан бичдэг сэтгүүлчид санаачлан Монголын спортын сэтгүүлчдийн холбоо МССХ-г байгуулсан түүхтэй. Монголын спортын сэтгүүлчдийн холбоо МССХ нь 1990 од байгуулагдсан бөгөөд өнөөдөр тус ТББ-д 100 хол давсан спортын сэтгүүлчид нэгдээд байгаа билээ. МССХ-ны анхны ерөнхийлөгчөөр “Спортын мэдээ” сонины ахлах редактор, эрхлэгч С.Түвдэнням, харин 2 дахь ерөнхийлөгчөөр МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга асан, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Отгонцагаан ажиллаж байв. МССХ нь 1990-ээд оны эхээр МССХ нь Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо AIPS болон Азийн спортын сэтгүүлчдийн холбоо ASPU-нд гишүүнээр элссэн байна. Өдгөө 100 гаруй гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд өнөөдөр Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгчөөр Ч.Отгонбаатар ажиллаж байгаа юм. Монгол Улсад биеийн тамир, спорт хөгжөөд 90 гаруй жил өнгөрсөн хугацаанд олимп, дэлхий, тивийн аварга, алт, мөнгө, хүрэл медальт олон арван тамирчид төрөн гарч эх орныхоо алтан соёмбот төрийн далбааг мандуулж, Монгол Улсын нэрийг дэлхий нийтэд сурталчилан таниулж байгаа юм. Тэдний алдар цууг ард олондоо хүргэх ариун үүргийг үе үеийн спортын сэтгүүлчид хүргэж, таниулж ирсэн түүхтэй. Мөн биеийн тамир, спортыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд спортын сэтгүүлчдийн оролцоо чухал үүрэгтэй.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1853.07.02. Оросын цэргүүд Туркийн газар нутаг руу дайран орж, Крымын дайн эхэлжээ.

1881.07.02. АНУ-ын 2 дахь ерөнхийлөгч Жэймс Гарфийлд Вашингтон хотноо буудуулж шархадсан байна. Тэрээр 9-р сард нас барсан байна.

1950.07.02. Солонгосын дайн: АНУ-ын цэрэг Солонгост хүрэлцэн ирэв.

1976.07.02. Умард болон Өмнөд Вьетнам 20 жил үргэлжилсэн дайны дараагаар албан ёсоор нэгдэв.

Эх сурвалж www.zms.mn