Б.Оюунзул

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд зургадугаар сарын 30-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

АНУ 1946 оны зургадугаар сарын 30-нд Маршаллын арлуудын Бикинийн шүрэн арал дээр анхны цөмийн туршилтыг хийсний дараа “Бикини” гэсэн үг ихээхэн дэлгэрсэн байв. “Эйбл” гэж нэрлэсэн туршилтын зорилго нь  цөмийн зэвсгээр тэнгисийн флотод өгөх цөмийн цохилтын үр дагаварыг тогтоох ёстой байв. Бай нь Японы олзны хөлөг онгоцнууд байлаа. Маршаллын аралд долдугаар сарын 1 болж байхад өглөөний есөн цагт туршилтыг хийсэн ба Европт зургадугаар сарын 30 байжээ. Дэлбэрэлтээр бүхэл бүтэн флот сүйрсэн ба зургийг өнгөтөөр авсан учир хэвлэл мэдээллээр ихээхэн сурталчилж байжээ.


Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1960.06.30. Заир улс Бельгийн хамаарлаас гарч тусгаар тогтнолоо зарлажээ. Өмнөх эзэд нь тус орны байгалийн баялагаас тийм ч амар салах бодолгүй байснаас тус улсын анхны ерөнхий сайд Патрис Лумумбагийн засгийн газрыг унагаж, түүний амийг хөнөөжээ.  Шинэ Засгийн газар нь уг орныг Заир гэж нэрлэсэн ба тус улсад 1997 оноос хойш өмнөх нэрээ аваад шинэчлэл хийхээр оролдож байгаа ч өнөөдөөр Ардчилсан Конгын нутаг дэвсгэрт дөрвөн хэлээр ярьдаг дөрвөн улс үүсээд байгаа юм.

1894.06.30. Лондоны хамгийн алдартай гүүр Тауэр бриж нээлтээ хийжээ. Автомашин ба хүний хөл хөдөлгөөн эрс нэмэгдсэнээс XIX зууны хоёрдугаар хагаст Ист-Энд боомтын орчимд шинэ гүүр хэрэгтэй болжээ. Энэ асуудлыг шийдэх комисс 1876 онд байгуулагдсан ба уг төслөөр уралдаан зарласан байв. Үүнээс найман жилийн дараа уралдаанд ялагч зарлагдаж гүүр барих шийдвэр гарсан байв. Төслийн ялагч Горас Жонсийг 1887 онд нас барсаны дараа гүүр барих ажлыг Жон Вольф—Берри толгойлжээ. Барилгын ажил найман жил явагдаж гүүрний зардал нь нэг сая гаруй фунт болсон байлаа.  Гүүрний нээлтийн Уэльсийн жонон Эдуард ба түүний эхнэр Александра гүнж хоёр хийлгэж байлаа.

Эх сурвалж www.zms.mn