Б.Оюунзул
Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн болон Монголын түүхэнд зургадугаар сарын 24-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.
Финляндын төрийн далбаа нь цагаан дэвсгэр дээр хөх загалмайтай. Хүн бүр далбааг өргөх эрхтэй. Олон нийтийн өмнө далбааг урж тасдан түүнд хүндэтгэлгүй хандсан хүнийг торгодог. Тусгаар тогтнолын өдрөөс эхлэн финчуудын үндэсний 17 баяр наадмаар төрийн далбааг өргөдөг. Харин манай орны хувьд Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандаж, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Төрийн албаны тухай хууль 1994 онд батлагдсанаар төрийн алба нь бие даасан хуультай болж, өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаагийн нэмэлт өөрчлөлтөөр шинэчлэгдэж боловсронгуй болсоор ирсэн. 2008 онд уг хуульд зарчмын хэд хэдэн нэмэлт, өөрчлөлт оруулсан нь төрийн албаны эрх зүйг боловсронгуй болгож, төлөвшин хөгжихөд ихээхэн хувь нэмэр болсон. 2008 оноос “Монгол Улсын төрийн далбааны өдөр”-ийг жил бүрийн долдугаар сарын 10-ны өдөр тэмдэглэж ирсэн ажээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын санаачилгаар 2008 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд жил бүрийн долоодугаар сарын 10-ныг Монгол Улсын төрийн далбааны өдөр байхаар заасныг УИХ-аас дэмжин баталсан юм. Ингэснээр Төрийн далбааны өдрийг жил бүрийн долоодугаар сарын 10-нд, Улсын баяр наадмын өмнөх өдөр тэмдэглэж байхаар хуульчилж 2009 оноос эхлэн тэмдэглэдэг болсон юм. Мөн 2012 оноос эхлэн Төрийн далбаанд стандарт нэвтрүүлж эхлээд байгаа билээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд
1241.06.24. Хойд Хятад, Дундад Ази, Орос, Кавказыг эзэлсэн монголчууд Моравийн Оломоуц хотыг бүслэн хаасан байхад нь цайзны ханын цаанаас гарч ирсэн Ярославын цэргүүдэд дийлэгдэж анхны ялагдлыг амсав. Польш, Чехад хохирол үзсэн монголчууд өмнө зүгт довтлон Адриатын тэнгист хүрээд байснаа их хаан Өгөөдөйн нас барсан мэдээгээр гэнэтхэн ар тийшээ буцсан байна.
1812.06.24. Францын I Наполеоны арми дайн зарлалгүйгээр Оросын нутагт нэвтрэн оров. Нийтдээ 240 мянган хүнтэй оросын армиуд М.Браклей-де-Толли, П.Багриатион, А.Тормасов нарын командлалын дорт францчуудын эсрэг зогссон юм. Оросын арми ухран байлдсаар наймдугаар сард ерөнхий командлагчаар томилогдсон М.Кутузовын удирдлагаар Бородиногийн тулаалдааныг хийн армиа хамгаалан үлдээхээр Москваг орхин ухарсан билээ. Дараа нь тэд партизаны дайн хийсээр Наполеоныг аравдугаар сард Москваг орхин ухрахад хүргэсэн юм. Арваннэгдүгээр сард нь Беразин мөрний орчим Наполеоны арми ялагджээ.
1945.06.24. Москвад Ялалтын парад болж, Агуу эх орны дайны 10 фронтын шилдэг дарга цэрэг оролцлоо. Парадыг маршал .Г.Жуков хүлээн авч маршал К.Рокосовский командалжээ. Ялагдсан дайсныхаа анги нэгтгэлийн 200 тугийг Ленины бунханы өмнө хаяснаар парад төгссөн юм.
Эх сурвалж www.zms.mn