Б.Оюунзул

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн болог Монголын түүхэнд зургадугаар сарын 18-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Өнөөдөр хүчин төгөлдөр байгаа 1993 онд батлагдсан Үндсэн хуулийн баяраа Сейшелийн арлууд хийж байна. Энэ өдөр нь тус орны үндэсний баяр юм. Хэрэв дэлхий дээр хаа нэг газар диваажин байдаг бол энэ нь Сейшелийн арал юм. Энэтхэгийн далайн халуун оргилуун ус, тунгалаг цасан цагаан элс, өргөн титэм бүхий наргил модны алганууд, цэнхэр хөх тэнгэр зэрэг нь Сейшелийн арлын гайхамшиг. Харин манай орны үндэсний баяр бол наадам юм. Эсгий туургатны нийгэм төрийн их баяр. Эрийн гурван наадамд бөх, хурдан морины уралдаан, сурын харваа багтана. Энэхүү баяр наадам нь нэн эрт үеэс эх үүсгэлтэй бөгөөд аян дайнд мордох, дайн байлдаанд ялах, хаан өргөмжлөх, эр цэргээ бүртгэх, тэнгэр хангайг тахих зэрэг ёслолыг үйлдэхэд эрийн гурван наадмыг дагалдуулан хийдэг байжээ. Ингэснээр эрийн гурван наадам нь улс нийгмийн чанартай төрийн их баяр ёслол болсон байна.


Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1815.06.18. Англи, пруссийн арми Ватерлоогийн тулалдаанд Наполеон Бонапартын армийг бут цохилоо. Брюсселийн ойролцоох Бельгийн энэ хотхоны дэргэдэх тулалдаан Наполеоны Эльба арлын цөллөгөөс буцан хоёр дахь удаагаа хаанчилсан 100 хоногийн төгсгөл нь болсон билээ. 1815 оны гуравдугаар сард улс орондоо энх тайван тогтоож, Үндсэн хуулиа сэргээх уриагаар Наполеон дахин засгийн эрх авсан байв. Ватерлоогийн тулалдааны дараа Наполеоны арми бүрэн сүйрч зургадугаар сарын 22-нд Наполеоныг хаан ширээнээс нь хоёр дахь удаагаа буулган түүнийг Хувилгаан Еленагийн аралд цөлсөн байна.

1889.06.18. Америкийн Уильяам Ричардсон хүүхдийн тэрэг бүтээн патентлуулжээ. Есөн хүүхдийн эх Британийн хатан хаан Виктория өөрийн хүүхдүүдтэйгээ цэцэрлэгээрээ зугаалахаар хүссэн 1840 оноос хүүхдийн тэрэгний моод Европт дэлгэрсэн байна. Эхний хүүхдийн тэрэг нь дөрвөн дугуйнд бэхэлсэн хайрцаг буюу сагс байлаа. Түүнийг чирж явах гартай байв. Мөн тийм тэргээ ямаа, нохойгоор чирүүлдэг байв. Ричардсон 121 жилийн өмнө Балтиморын патентын товчоонд огт шинэ загварын хүүхдийн тэрэг бүртгүүлжээ. Түүний тэргэнд хүүхэд түрж яваа хүний нь хараад суух эсвэл урагшаа хараад сууж болохоор хийгдсэн ба дугуйнуудыг голтой болгож өгсөн нь хөдөлгөөнийг нь хөнгөвчилсөн байв. Өмнө нь дугуй гол нь нэгэн бүтэн цутгамал байсан бол Ричардсоны тэрэгний дугуй бие биенээсээ үл хамааран эргэж болохоор хийгдсэн байв.

1937.06.18. Өнөөгөөс 73 жилийн өмнө Москва-Хойд туйл-Ванкувер гэсэн чиглэлээр дэлхийн анхны буултгүй нислэг хийгдэж эхлэв. Энэ өдрийн өглөө Зөвлөлтийн нисгэгчид Валерий Чкалов, Георгий Байдуков, Александр Беляков гурав АНТ-25 онгоцоор Москва орчмын Щелковогийн нисэх буудлаас хөөрчээ. Уг нислэг хоёр хоног үргэлжилжээ. Салхи сөрөн нисч байсан учир шатахууны зарцуулалт их байлаа. Онгоц Ванкуверын Портлендын нисэх буудалд газардсны дараа шатахуун бараг үлдээгүй шахуу байв.  

Эх сурвалж www.zms.mn