Т.САЙХАН

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “Сахигтун! Үндсэн хуулийн-19” эвсэл болон эдийн засагч Л.Наранбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.


Л.Наранбаатар нь Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан “Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 150 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан юм.

Л.Наранбаатараас Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг

  • 2020.06.02-нд шүүх хүлээж авсан.
  • 2020.06.03-нд шүүхээс захиргааны хэрэг үүсгэж, Сонгуулийн ерөнхий хороог дуудсан.
  • 2020.06.04-нд хариуцагч шүүхэд хүрэлцэн ирж нэхэмжлэлийн хувийг гардаж аваад 2020.06.08-нд хариу тайлбар ирүүлсэн.
  • 2020.06.08-ны өдөр Шүүх хуралдааныг товлон зарлах урьдчилсан хэлэлцүүлгийг хийж шүүх хуралдааныг 2020.06.12 өдөр хийхээр товлосон.
  • 2020.06.12-нд товлосон уг шүүх хуралдаан дээр Ш.Ганболдын гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг хэлэлцээд, хүлээн авч, нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагааг хийхээр хойшлуулсан.
  • 2020.06.16-ны өдрийн шүүх хуралдаанаар “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвсэл, Л.Наранбаатарын гаргасан “Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 150 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгохыг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Эх сурвалж:www.polit.mn