Р.Оюун

"Ялтын бага хурал-80 ба Монгол Улс" сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Гадаад харилцааны яаманд боллоо. Энэ хурлыг Гадаад харилцааны яам, Шинжлэх ухааны академи, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэн хамтран зохион байгуулжээ. 1945 оны хоёрдугаар сарын 4-11-ний өдөр дэлхийн II дайны дараах дэлхийн дэг журмын талаар холбоотон гурван улсын тэргүүнүүд хэлэлцсэн аж. Энэ үеэр Монгол Улсын статус квог хүлээн зөвшөөрсөн явдал нь Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг олон улсын түвшинд бэхжүүлэх үйл явцын үндэс суурийг тавьснаараа ач холбогдолтой юм. 

Өнөөдрийн бага хуралд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, доктор Р.Болд "Ялтын бага хурал ба Монгол Улс", Хүмүүнлэгийн их сургуулийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал, шинжлэх ухааны доктор Д.Уламбаяр "Дипломатын эрх зүйн хүлээн зөвшөөрөх үйл status quo: мөн чанар, үзэгдэл", Монголын Элчин сайд, консул, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин, профессор Д.Баярхүү "Монголын асуудлаарх Зөвлөлт-Дундад иргэн улсын хэлэлцээ ба гэрээ", ШУА-ийн доктор Н.Хишигт "Бүх ард түмний санал асуулга, олон улсын үр дүн" сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Монголын Элчин сайд, консул, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин, профессор Д.Баярхүү "Монголын асуудлаарх Зөвлөлт-Дундад иргэн улсын хэлэлцээ ба гэрээ" сэдвээр илтгэл тавилаа.

Эх сурвалж www.zms.mn