Б.Оюунзул

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн болон Монголын түүхэнд зургадугаар сарын 14-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 2005 оны чуулга дээр дэлхийн улс орнуудын Эрүүл мэндийн сайд нар санал нэгтэйгээр цусаа сайн дураараа өгөх хөдөлгөөнийг дэмжин, тогтоол гаргасан байна. WHA58.13 тогтоолдоо тэд жил бүрийн зургадугаар сарын 14-ний өдрийг цусаа өгөгч доноруудын дэлхийн өдөр болгон зарласан байна. Энэ өдрийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын улаан загалмайн ба улаан хавирган сар нийгмэлэгүүдийн холбоо, Олон улсын цус өгөх нийгэмлэг ба Цусны доноруудын байгууллагуудын холбоо зохицуулан явуулдаг байна. Бусдын амь насыг аврахын төлөө цусаа бэлэглэдэг ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, сайн дурын авлагагүй сайн дурын донорын эгнээг өргөжүүлэх зорилготой уг томоохон үйл ажиллагааг Монгол Улс 16 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Монгол Улсад өдөрт 100 орчим донор цусаа өгч байж эмнэлгүүдийн тайван үеийн хэрэгцээг хангана гэж тооцоолдог. ДЭМБ хүн амын гурван хувь нь байнгын донор байхад тухайн улс орон өөрийн орны цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээг хангаж чадна гэж судалсан байдаг бөгөөд манайд энэ үзүүлэлт 0.8 хувьтай байгаа юм


Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1645.06.14. Энэ өдөр Британийн парламентын хувьсгалт арми Несбийн дэргэдэх тулалдаанд  I Карл хааны армийг ялжээ.I Карл XVII зууны дөчөөд оны Английн хувьсгал нь Британийн феодал язгууртнууд ба I Карл Стюарт нэг талаас, нөгөө талаас хот, хөдөөгийн  хөрөнгөтнүүдийг төлөөлсөн парламентын хоёрын сөргөлдөөнөөс үүдэлтэй. Тэр жилийн хавар байгуулсан парламентын  22 мянган хүнтэй арми хааны 7,5 мянган хүнтэй армийг армийг ялсан байна. Үүний дараа Карл хаан эсрэг талдаа эсэргүүцэл өгөх хүчгүй болсон байлаа.

1834.06.14. Зүлгүүрийн цаасны патентыг Америкийн бага Айзек Фишер  гэдэг хүн авчээ. Ер нь бол анхны зүлгүүрийн цаасыг хятадууд дунгийн халс, элсний тусламжтайгаар хийж байсан гэдэг. Английн Жон Океи гэгч 1833 онд нунтагласан шилийг цаасанд наан  зүлгүүр хийсэн байлаа. Америкийн Фишер зүлгүүртээ карбид цахиурын нунтаг ба хөнгөн цаааны үрдэсийг ашигласан байжээ.

1942.06.14. Америкийн дэлгэцнээ Уолт Диснейн “Бэмби” гэдэг бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино гарчээ. Уг киног 1923 онд хэвлэгдсэн Австрийн зохиолч Феликс Зельтены “ижил нэртэй номоор бүтээсэн ба бяцхан янзаганы хүүхэд ба залуу нас, түүний эцэг, эх болон найз нөхөд ба хорон санаатнуудын тухай өгүүлдэг. Дисней уг киног 1936 онд бүтээж эхэлсэн боловч үйлдвэрлэлийн доголдлоос болон 1942 онд л дуусгасан байна.

Эх сурвалж www.zms.mn