Б.ОЧИР

Сонгууль болохоор “царцаа” яригддаг. “Царцаа”-г хянахын тулд сонгуулььтай жилийн хоёрдугаар сарын 1-нээс бүх шилжилт хөдөлгөөнийг зогсоодог.

Гэвч 2019 оны арваннэгдүгээр сараас 2020 оны нэгдүгээр сард нийт 330 орчим хүн Увс аймагт нүүдэллэн очсон талаарх мэдээлэл “Увсын АН” гэсэн эх сурвалтай цацагдаж байна.

Тодруулбал, эдгээр 330 орчим хүн нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын нэр дэвшсэн тойрогт эрхэм сайдын эрхэлсэн яам, түүний харьяаны байгууллагын хүмүүс гэнэ.

Сангийн яамны гурван Газрын дарга оролцсон найман хүн, мөнХөгжлийн банк, Төрийн банк, ЦДҮС ХК-ийн хүмүүс ийн Увс руу шилжжээ.

Тухайлбал, Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн Газрын дарга И.Батхүү Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооноос Улаангом сумын гуравдугаар баг Галданбошигт хороололд, тус яамны Хууль эрх зүйн Газрын дарга З.Энхболд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооноос Увс аймгийн Баруунтуруну сумын 2 дугаар баг руу, тус яамны ТЗУГ-ын дарга П.Дорждагва Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооноос Сагил сумын тавдугаар багт нүүж очсон гэж байна.

Хамгийн гол нь дээрх хүмүүс бие биеэ мэдэхгүй атлаа нэг хаяг дээр шилжиж очсон гээд “царцаа” гэдгийг нотлох олон факт байгааг уг мэдээлэлд дурджээ.

Эх сурвалж: www.polit.mn