Д.НАДМИД

 

Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Архивын ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичигт энэ оны дөрөвдүгээр сард гарын үсэг зурсан юм. Энэ хамтын ажиллагааны хүрээнд ахмад гэрэл зурагчдынхаа бүтээлийг улсын архивын санд хадгалуулах зорилгоор тухайн уран бүтээлчийн нэрийн хөмрөг үүсгэх ажлыг эхлүүллээ.

Уг ажлын эхэнд МГЗНХ-ны хамгийн ахмад гишүүн, соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Даваасамбуу, ахмад гэрэл зурагчин Л.Санжмятад, Б.Батцэрэн, С.Батсүх нарын бүтээлийн дээжийг өчигдөр архивын санд хүлээлгэн өглөө. Тэдгээр бүтээлээр Олон улсын архивын өдрийг тохиолдуулан үзсгэлэн гаргаж олон нийтэд толилуулсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.10 ЛХАГВА № 113 (6338)