Б.ОЮУНЗУЛ 

Баян-Өлгий аймгийн "Балбал тас" компани 2014 онд жилд 120 мянган м.кв боржин чулууг өнгөлөн боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулсан юм. Үйлдвэр ашиглалтад орсноор 20 орчим хүн ажлын байртай болжээ. Үйлдвэрийн гаргасан чулуун хавтангаар Өлгий хотын төв талбайг шинэчилснээс гадна үйлдвэрийн бусад бүтээгдэхүүнийг орон нутагт барьсан барилга байгууламжийн шат, шал, замын хашлагат ашигласан байна. Мөн компанийн хамт олон энэ жилээс хаягдал боржин чулууг буталж 0.5-ын хэмжээтэй хайрга болгон ашиглаж эхэлжээ. Энэ хайргаар даацын блок үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж  байгаа гэнэ. Ингэснээр байгаль орчныг бохирдуулахаас урьдчилан сэргийлэх, иргэдийг чанартай барилгын материалаар хангах боломж бүрдэж байна.

Эх сурвалж: www.zms.mn