Б.ОЮУНЗУЛ 

Сүхбаатар аймгийн Уулбаян сум байгуулагдсаны 100 жилийн ойгоо угтаж ёслол хүндэтгэлийн их өргөөг Бурхан багшийн их дүйчин өдөр нээж ашиглалтад орууллаа. 15 их ханатай гэрийн хэмжээтэй энэ өргөөг Уулбаян сумын уугуул Гандантэгчинлэн хийдийн Тамгын газрын дарга асан, Ловон лам, Уулбаян сумын Дэчинчойнхорлон хийдийн дархан хамба лам Б.Эрдэнэхүү өөрийн жундагуудын хамтаар байгуулсан байна. Нийт 160  сая төгрөгөөр бүтсэн хүндэтгэлийн өргөө нь бүрэн тохижилттой. Гадна талдаа уран зураг бүхий гороолсон ханатай аж. Сүхбаатар аймгийн Уулбаян сумаар аялсан гадна дотны зочдыг хүлээн авах, нийтийн баяр ёслол тэмдэглэх, залуу гэр бүлийн хуримын ёслолыг хийх зэргээр энэ өргөөг ашиглах боломжтой.

Эх сурвалж: www.zms.mn