Б.Оюунзул
Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн болон Монголын түүхэнд зургадугаар сарын 08-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна
Бразилийн Рио-де-Жанейро хотноо 1992 онд болсон олон улсын дээд хэмжээний саммит Дэлхийн далайн өдөр гэсэн шинэ баярыг санал болгосон юм. Тэр цагаас хойш Дэлхийн далай тэнгист ямар нэгэн хамааралтай бүгд энэ баярыг тэмдэглэх болжээ. НҮБ-ын Ерөнхий ассамблей 2008 оноос энэ баярыг албан ёсоор 2009 оноос эхлэн тэмдэглэж байх шийдвэр гаргасан байна. Далай тэнгис дэлхийн гадаргын дөрөвний гуравыг эзэлж, усны бүх нөөцийнх нь 97 хувийг эзэлдэг.
Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдал
632.06.08. Медина хотноо лалын шашиныг үндэслэгч их зөнч Мухаммед нас баржээ. Мухаммед Меккаас хөөгдсөний дараа Мединад анхны мусульман нийгэмлэг (умма) үндэслэгдсэн байна. Их зөнчийн оршуулагдсан энэ хотоос түүний номнол дэлхий даяар тархсан юм.
1637.06.08. Францын агуу гүн ухаантан, математик, механик, физиологч Рене Декартын “Өөрийн оюун ухааныг сайнаар чиглүүлэн шинжлэх ухаанаас үнэнийг хайж олох арга барилын тухай сэтгэх нь” гэсэн нэртэй он цагийн бүтээлээ Лейден хотноо нууц нэрээр хэвлүүлжээ. Энэ номондоо “Би сэтгэж байна. Тэгэхлээр би оршиж буй”гэсэн өөрийн алдартай хэллэгээ Декарт томъёолон гаргасан байлаа.
1869.06.08. Америкийн зохион бүтээгч Айвз Макгаффни “Whirlwind” гэж нэрлэгдсэн дэлхийн анхны тоос сорогчоо патентлуулжээ. Дээд хэсэгт нь байрласан гар нь салхин сэнстэйгээ ремениэр холбосон байлаа Зохион бүтээгч Бостонд “American Carpet Cleaning” компаниа байгуулаад өөрийн тоос сорогчийг нэгийг нь 25 доллараар зарж эхэлсэн байна. Өнөөг хүртэл хоёрхон “Уирлвинд” хадгалагдан үлдсэний нэг нь Нооver компанийн түүхийн төвд байдаг гэнэ.
Эх сурвалж www.zms.mn