Б.Оюунзул
Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн болон Монголын түүхэнд зургадугаар сарын 04-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.
1982 оны наймдугаар сарын 19-ний өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблей Палестины тухай асуудлаар хийсэн тусгай хуралдаанаараа Израилийн түрэмгийлэлд өртсөн гэм хоргүй палестин, ливан хүүхдүүдийн асар их хохиролд сэтгэл түгшин жилийн бүрийн зургадугаар сарын 4-ний өдрийг түрэмгийлэлд өртсөн гэмгүй хүүхдүүдийн олон улсын өдөр болгон тэмдэглэж байх шийдвэр гаргажээ. Манай улсын хувьд 1952 оноос “Хүүхдийн баяр”-ыг тэмдэглэж хүүхдийн эрхийг хамгаалсаар ирсэн түүхтэй. 1992 онд төрийн зүгээс зургадугаар сарын 1-нийг Эх үрсийн баяр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн ч иргэдийн санал хүсэлтийн дагуу 2003 оноос дахин Хүүхдийн баяр болгон тэмдэглэсээр өнөөг хүрсэн юм.
Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд
1789.06.04. Сидней хотын нэгэн саравчинд Ногоон тивийн анхны жүжгийг тогложээ. Үүнээс жил хагасын өмнө Английн цөлөгдөгчдийн хүчээр Д.Фаркерын “Хөлслөгч офицер” гэх инээдмийн жүжгээс сэдэвлэсэн жүжиг тоглососн юм. Цөлөгдсөн гэмт хэрэгтнүүдийн дунд эмэгтэйчүүд байгаагүй учраас бүх дүрд эрэгтэйчүүд тогтоосон. Энэ туршилт амжилттай болж долоон жилийн дараа Австралийн мэргэжлийн жүжигчид анхны театрын хамт олон болов.
1800.06.04. АНУ-ын ерөнхийлөгчдийн өргөө Цагаан ордонг барьж дуусав. “Тэнгэр бурхны ивээлээр энэ байшинд болон түүнд амьдрах дараагийн хүмүүст нь шилдэг, сайн сайхан бүрийг илгээ гэж би залбирч байна” гэж АНУ-ын ерөнхийлөгч Жон Адамс хэлж байжээ. Жон Адамс түүний гэргийн Абигайль хоёр Цагаан ордны анхны эзэд нь болов. 1902 онд ерөнхийлөгч Теодор Рузвельт “Цагаан ордон” гэсэн нэрийг албан ёсны нэр болгосоон байна.
1917.06.04. V Георг хаан Британийн эзэнт улсын “Бурхан ба Эзэнт улсын төлөө” гэсэн уриатай “дээд зэрэглэлийн” (The Most Excellent) гэсэн таван зэрэглэлтэй одонг бий болгон дайн тулаанд ороогүй ч эх орноо хамгаалах үйл хэрэгт гавъяа байгуулсан хүмүүсийг шагнахаар болгосон байна. Энэ одонгоор эмэгтэйчүүдийг шагнаж болно гэж тусгайлан заажээ. Дээд хоёр зэрэглэлээр нь шагнагдсан хүмүүст “сэр”, “леди” гэсэн нэр өгч, рыцарийн цолтой болгодог. Өдгөө энэ одонгоор шагнагдсан хүмүүсийн тоо 100 мянгаас даваад байна.
Эх сурвалж www.zms.mn