Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн болон Монголын түүхэнд тавдугаар сарын 30-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Африкийн эргээс 115 –ын зайд Атлантын далайд орших Канарын арлууд нь Испанийн автономит муж юм. Испанийн төрийн баяруудаас гадна уг арал өөрийн өдрийг тавдугаар сарын 30-нд тэмдэглэн амардаг. Арал бүр нь өөрийн ивээч тэнгэрийн өдрүүдийг тус тусд нь тэмдэглэдэг бас нэг баяртай. Жилдээ Канарын арлуудад Европын 10 сая шахуу жуулчид амардаг. Харин манай орны хувьд арал далай багатай хуурай газрын эрс тэс уур амьсгалтай орон юм. Хөвсгөл аймагт байрлах “Хөвсгөл нуур”  гэж байдаг ба энэхүү нуураа олонд таниулах зорилгоор жил бүр  "Хөх сувд" мөсний баярыг хийдэг. Энэ баяр нь гуравдугаар сарын 2-4-ний өдрүүдэд болдог. Уг баярыг уламжлал болгон тэмдэглээд 20 гаруй жил болж байна.


Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1593.05.30. Нэгэн зоогийн газар болсон зодоонд Английн алдартай жүжгийн зохиолч 29 настай Кристофер Марло алагджээ. Тэрээр түүхэн эмгнэлт зохиолын төрлийг анхлан гаргаж ирсэн юм. Марло оюутан байхдаа нууц байгууллагын туршуул болсон нь түүний үхлийн шалтгаан гэж орчин үеийн судлаачид үздэг.

1877.05.30. Петр Ильич Чайковский дүүдээ бичихдээ “Өнгөрсөн долоо хоногт би Лавровскаягийнд зочилж байхад дуурийн сэдвийн тухай яриа өрнөлөө. Лавровскаягийн дүлий нөхөр нь ёстой хамаагүй зүйл чалчиж байхад Лавровская гэнэтхэн “Евгений Онегин чинь өөрөө дуурийн сэдэв биш үү” гээд хэлчихлээ. Би үүнд хариу хэлээгүй боловч гэртээ ирээд уг номыг уншин нойргүй хонолоо” гэжээ. Ингээд агуу их хөгжмийн зохиолч “Евгений Онегин” дууриа бичиж эхэлжээ.

1883.05.30. Нью-Йоркын Манхэттены арлыг Бруклинтай холбосон тухайн цагтаа хамгийн том гэгдэх Бруклины явган хүний хагас км-ын уртай дүүжин гүүр ашиглалтад орох үеэр эмгэнэл гарчээ. Гүүрийн нээлт дээр хэн нэгэн “гүүр нурлаа” хэмээн шоглоом хийн хашгиртал олон түмэн сандралд орон шахцалдаан гарчээ. Үүнээс болон 12 хүн үрэгдэж, олон арван хүн бэртэж гэмтсэн байна.

1908.05.30. Их Британид нисэх загварын олон улсын анхдугаар тэмцээн зохиогдож, Европын таван орны 30 загвар тэнгэрт хөөрсөн байна.

Эх сурвалж www.zms.mn