Б.Оюунзул
Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн болон Монголын түүхэнд тавдугаар сарын 20-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.
Тэртээ 1963 оноос эхлэн жил бүрийн энэ өдрийг тодорхой зорилготойгоор тэмдэглэсээр уламжлал болоод буй юм. Өнгөрсөн жил энэ өдрийг “Нар, Эх дэлхий, Цаг агаар” уриан дор зохион байгуулж байв. “Цэвэр ус бол хүний амьдралын баталгаа. Хүн усгүйгээр гурван хоногоос илүү амьдарч чадахгүй. Ус нь бүхий л үйлдвэрлэлд бараа бүтээгдэхүүн, шаардлагатайн зэрэгцээ байгаль орчны чухал бүрдэл юм. Өнөө үед дэлхий дахинд үер, ган гачиг, цэвэр усны хүртээмж хангалтгүй зэрэг асуудал нэмэгдэж байгаа. Үүнээс үүдэн усны нөөцийн менежмент, хяналт-шинжилгээ, урьдчилан мэдээлэх ажлыг сайжруулах зайлшгүй шаардлага тулгарахын зэрэгцээ ус хэт ихсэх, багасах, усны бохирдлын асуудлыг шийдвэрлэх шаардлага байна. Иймд 2020 оны “Дэлхийн цаг уурын өдөр” болон “Дэлхийн усны өдөр”-ийг “Уур амьсгал ба ус” гэсэн ерөнхий нэг сэдвийн дор тэмдэглэж байгаа. Энэ сэдвийн хүрээнд уур амьсгал ба усны нөөцийн харилцан уялдуулсан, тогтвортой менежментийг голлон анхаарах хэрэгтэй. Энэ нь тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт болон гамшгийн эрсдлийг бууруулах талаарх дэлхийн зорилтуудын гол цөм юм. “НҮБ ба Усны нөөц”-ийн механизм болон НҮБ-ын бусад гол гол түншүүдтэйгээ хамтран ДЦУБ-аас цэвэр ус, усны эрүүл ахуйн асуудалд чиглэсэн Тогтвортой хөгжлийн 6 дугаар зорилтыг хангахад илүү эрчимтэй, далайцтай ажиллах болно. Ус бол XXI зууны хамгийн үнэ цэнэтэй бараа, түүхий эдийн нөөц юм. “Дусал бүрийг тооцож дусал бүрийг хэмнэ”-х үйлст Үндэсний Цаг уур болон Усны албад гол үүргийг гүйцэтгэх ёстой” гэсэн байна. Монгол Улсын хувьд цэвэр усны нөөц багатай улс орны тоонд багтдаг бөөгөөд хүн амын хэрэглээний усны 80 гаруй хувийг газрын доорх усаар хангадаг. Иймд нөхөн сэргээгдэх боломжтой гадаргынхаа усыг түлхүү ашиглаж, газрын гүний усны нөөцөө хамгаалах нь Монгол Улсын эн тэргүүний зорилт юм.
Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд
1927.05.20. Их Британи улс Саудын Арабын нэгдлийг хүлээн зөвшөөрөв. Өмнө нь тусдаа улс байсан Хежа, Неждын хаант улс нэгдэн Саудын Араб байгуулагдсаныг олон улсаас анх удаа Их Британи хүлээн зөвшөөрсөн.
1932.05.20. Нэрт нисгэгч Амелиа Эрхардт Канадын Ньюфаундлэнд мужаас дэлхийг тойрох аялалаа эхлүүлжээ. Дараа өдөр нь Ирландад газардсанаар Атлантын далайг нисч туулсан анхны эмэгтэй болсон билээ.
1949.05.20. АНУ-ын Зэвсэгт хүчний аюулгүй байдлын агентлагыг татан буулганж бие даасан Үндэсний аюулгүй байдлын агентлаг байгуулагджээ.
2002.05.20. Зүүн Тимор Портгулиас албан ёсоор тусгаар тогтножээ. Улс төрийн тогтворгүй байдлын улмаас 23 жилийн турш Индонези, гурван жилийн турш НҮБ-ийн захиргаанд байсан тус улс ийнхүү албан ёсоор тусгаар улс болсон юм.
Эх сурвалж www.zms.mn