Б.Оюунзул

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн болон Монголын түүхэнд тавдугаар сарын 18-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Олон улсын музейн зөвлөл 1946 онд байгуулагдсан ЮНЕСКО-той албан ёсны холбоотой ажилладаг засгийн газрын бус олон улсын байгууллага юм. 1977 онд Москва хотод болсон Олон улсын музейн зөвлөлийн ХI ерөнхий бага хурлаар жил бүрийн тавдугаар сарын 18-ны өдрийг “Олон улсын музейн өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гарснаар уг өдрийг дэлхий нийтээр тэмдэглэн ирсэн уламжлалтай. Монгол улс Олон улсын музейн өдрийг 1998 онд анх тэмдэглэсэн ба 2003 онд Олон улсын музейн зөвлөлийн Монголын Үндэсний хороо байгуулагдсанаар энэ өдрийг тасралтгүй 17 жил тэмдэглэж байна. Энэ  өдрүүдэд дэлхийн музейнүүд тодорхой сэдвийн дор олон нийтэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулдаг.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1912.05.18. Энэтхэгийн кино урлагийн түүхэн дэх хамгийн анхны кино болох "Шре Пундалик" дэлгэцнээ гарчээ.

1917.05.18. Дэлхийн нэгдүгээр дайн: АНУ-ын Засаг захиргаа Дэлхийн нэгдүгээр дайнд татагдан орох болсонтой холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч цэргийн насны бүх эрчүүдийг зарлан дуудах тусгай зарлиг буулгав.

1974.05.18. Энэтхэгийн засаг захиргаанаас хэрэгжүүлсэн "Инээмсэглэж буй Будда" төслийн хүрээнд цөмийн зэвсэг туршсанаар тус улс цөмийн зэвсэг бүхий зургаа дахь улс болжээ.

1993.05.18. Данийн хаант улсын нийслэл Копенгаген болон Нөррэбро хотод Маастрихтын ггэрээнд нэгдэн орсныг эсэргүүцсэн жагсаал болжээ. Цагдаагийнхан уг жагсаалыг тараах явцад 11 жагсагч хүнд шархадсан юм. Энэ нь тус улсын түүхэнд Дэлхийн хоёрдугаар дайн-аас хойш тохиосон анхны жагсаал болсон билээ.

Эх сурвалж www.zms.mn