Б.Оюунзул

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн болон Монголын түүхэнд тавдугаар сарын 14-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Энэ өдөр Английн эмч Эдвард Женнер цэцэг өвчний эсрэг урьдчилан сэргийлэх тариаг олон нийтэд анх удаагаа харуулан хийжээ. Найман настай хүүхдийн гарт хоёр гүн биш зүсэлт хийгээд шарханд нь үхрийн цэцэг өвчтэй эмэгтэйгээс авсан шархны шингэнийг дусаасан байна. Хоёр долоо хоногийн дараа хүүхдийн тавгүйдэл өнгөрсний дараа түүнд “хүний цэцэг өвчний” тарилга хийжээ. Энэ удаа хүүхэд өвчилсөнгүй аж. Хэдэн сарын дараа дахин тарилга хийхэд бас зүгээр өнгөрчээ. Тэр цагаас хойш бүх урьдчилан сэргийлэх тариаг Микробиологийн эцэг Луи Пастерын санал болгосноор вакцин гэж нэрлэх болсон байна. Монгол улс 1923 оноос цагаан цэцэг өвчний эсрэг вакцинаар хүн амыг дархлаажуулж эхэлсэн байна.1940 он гэхэд цагаан цэцэг өвчнийг устгаж чадсаны ачаар одоогийн монголчуудын гуравны нэг буюу 800 000 гаруй хүн үхлийн аюулаас аврагдаж, мөн төдий тооны хүн цэцгийн бидэртэй буюу цоохор нүүртэй байж болохоос хамгаалагдсан гэж судлаачид тооцоолсон.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1754.05.14. Сент-Андрусын гольфын нийгэмлэгийг байгуулсан Шотландын 22 жентельмен дэлхийн түүхэнд анхны гольф клуб байгуулсан бөгөөд энэ клуб дэлхийн хамгийн нэр хүндтэй клуб болжээ. Клубынхаа нээлтийг тэд мөнгөн цохиортойгоор гольф тоглон хийжээ. Британий хаан IV Вилгельм 1834 онд уг клубын ивээгч нь болоход түүнд бэлэглэсэн медалийг шилжин явах цом болгосон бөгөөд Сент-Андуссийн клубыг “Royal & Ancient” гэж нэрлэх болсон нь “Хаантны ба хуучин” гэсэн утгатай ажээ.

1787.05.14. АНУ-ын Филадельфи мужид Үндсэн хуулийн зөвлөл хуралдаж, шинэ Үндсэн хуулийг боловсруулж эхэлжээ. Зөвлөлийн гишүүд Ерөнхийлөгчийн суудалд Жорж Вашингтоныг суулгахаар шийдвэрлэсэн гэнэ.

1913.05.14. АНУ-ын Нью-Йорк хотын захираг Уиллиам Сульцер Рокефеллерийн сан байгуулах тогтоолд гарын үсэг зуржээ. Ингэснээр Жон Д.Рокефеллер 100 сая ам.доллароо хандивлах үйл явц эхэлсэн байна.

1931.05.14. Шведийн Адален хотод эрх ашгаа хамгаалахаар тэмцсэн ажилчдын жагсаалыг тараах зорилгоор Шведийн цагдаагийн газар ажиллагаа зохион байгуулав. Энэ үеэр зэвсэггүй таван иргэн амиа алджээ.

1906.05.14. Альпын нуруунд 700 метрийн өндөрт 19,8 километрийн урт Симплонскийн туннелиэр Швейцар, Италийн хооронд галт тэрэг явж эхэлжээ.

Эх сурвалж www.zms.mn