“Зууны мэдээ” сонин “Голомт Капитал” ҮЦК-тай хамтран олон улсын хөрөнгийн зах зээл дэх ханшийн мэдээлэл, гадаад зах зээлийн тойм, коронавирусын эдийн засагч үзүүлж буй нөлөө зэргээр цаг үеийн мэдээллийг цувралаар хүргэж байна.

 

Коронавирус зарим улсад дахин шинээр дэгдэж, тус өвчний эсрэг вакциныг есдүгээр сарын эхэн хүртэл үйлдвэрлэх боломжгүй гэж АНУ мэдээллээ. Энэ мэдээ нь Европын компаниудын ашиг орлогын тайлан сайн гарсан, газрын тосны ханш эргэж сэргэсэн зэрэг нааштай мэдээллийг дарснаар Азийн зах зээл лхагва гарагт уналттай байна.

Үүнтэй холбоотойгоор Хонгконгийн “Hang Seng” индексийн фьючерс 0.37 хувь, Австралийн “S&P / ASX 200” фьючерс 1.26 хувь буурч, Японы “Nikkei” 225 фьючерс 0.05 хувиар буурч 1.13 хувьд хүрснээр мягмар гарагийн бэлэн мөнгөний индексийн хаалтын ханшнаас доош орлоо.

Мөн Японоос гадуурх MSCI (NYSE:MSCI)-ийн Ази номхон далайн хувьцаануудын ханш мягмар гаригт 0.96 хувиар буурсан бол MSCI-ийн дэлхийн хувьцааны индекс 1.23 хувь унав.

АНУ-ын БНН-ын тэргүүлэх сенатор коронавирус дэгдсэн шалтгааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг Хятадаас шаардаж, эс тэгвэл тус улсад хориг арга хэмжээ авах бүрэн эрхийг Ерөнхийлөгч Дональд Трампд олгох хуулийн төслийг батлах болно гэж мэдэгдлээ. Тодруулбал, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын салбар болон хятад иргэдийн визийг хүчингүй болгох, тус улсад бизнес эрхэлдэг хятад иргэдэд олгох зээлийг хязгаарлах, хятад компаниудын үйл ажиллагаанд хориг тавих зэрэг арга хэмжээг авахаар хуулийн төсөлд тусгасан байна.

 

ГАЗРЫН ТОСНЫ ХАНШ ӨСӨВ

 

Саудын Араб ирэх зургадугаар сараас түүхий эдийн нийлүүлэлтээ бууруулна гэж мэдэгдсэнээр газрын тосны ханш өссөн. Мөн ОПЕК-ийн бусад гишүүн орнууд ч үүнтэй санал нийлж байгаа юм.

АНУ-ын West Texas Intermediate (WTI) баррель нь 1.64 доллар буюу 6.8 хувиар өсөж 25.78 ам.доллар болоод байна. Brent арилжааны эхэнд баррель нь 29.98 ам.долларын ханштай байсан бол 35 цент буюу 1.2 хувиар өссөн байна.

Мягмар гарагт ам.долларын ханш унасан нь АНУ-ын Холбооны Нөөцийн Банкны тэргүүн Jerome Powell-ийн тавих эдийн засгийн нөхцөл байдлын талаар илтгэлтэй холбоотой үүссэн болгоомжлол, мөн хөрөнгө оруулагчид энэ мэдэгдлийн үеэр тус банкнаас бодлогын хүүг хасах утга руу оруулна хэмээн хүлээж байгаатай холбоотой.

Хөрөнгө оруулагчид эрсдэлтэй хөрөнгө оруулалтаас дайжиж аюулгүй найдвартай хөрөнгө оруулалт руу тэмүүлж байгаагаас засгийн газрын бондын үнэлгээ өсөж байна. Тухайлбал, АНУ-ын 10 жилийн хугацаатай бондын жишиг үнэ өсч 0.6795 хувь боллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.14  ПҮРЭВ № 95 (6320)