Б.Оюунзул
Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн болон Монголын түүхэнд тавдугаар сарын 11-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.
1939 оны энэ өдөр “Номонхааны хэрэг явдал” гэж япончуудын нэрлэсэн Зөвлөлт-Японы Халх голын зэвсэгт сөргөлдөөн Монголын зүүн хэсэгт эхэлжээ. Тэр өдөр Японы цэрэг Монголын хилийн заставуудад довтолсон байна. Тавдугаар сарын 14 гэхэд япончууд маргаантай гэх бүх газраас монголчуудыг ухраан эзэлж аваад түүнийг өөрийн гэж зарлаж байв.
Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд
868.05.11. “Очир эрдэнийн судар” нэртэй анхны хэвлэмэл ном Хятадад гарч иржээ. Манай үе хүртэл хадгалагдан ирсэн хэвлэмэл номоос хамгийн анхных нь тэр юм. Баруун Хятадын Даньхуанийн агуйгаас 1900 онд уг судрыг олсон ба тэр нь 868 оных байсан нь Европт хэвлэлийн үсэг гарч ирснээс хэдэн зуун жилийн өмнө уг ном хэвлэгдсэн байжээ. Одоо энэ ном нь Лондон хотын Британийн номын сангийн цуглуулгад байдаг
1818.05.11. Лондон хотноо эзэн хаантны “Кобург тиэтр” нэртэй театр нээгдлээ. Уг театрыг 1833 онд Викториа гэсэн нэртэй болгосон байна. Хэсэг хугацааны дараа түүнийг “Олд Вик” буюу “Вик чавганц” гэх болсон байна. Өнөөдөр энэ театр нь Британий хамгийн том театруудын нэг болжээ.
1891.05.11. Хаант Оросын угсаа залгамжлах хунтайж Николай Александрович сэлэмтэй халдлагад өртөн толгойндоо хүнд гэмтжээ. Тэрээр Грек болон Данийн ханхүү Гиоргийг хамгаалахдаа ийнхүү шархадсан байна.
1960.05.11. Израйлийн тагнуулын албаны дөрвөн ажилтан Нацистын Германы өндөр тушаалын офицер Адольф Эйхманныг баривчилжээ. Тэрээр Рикардо Клемент нэрээр амьдарч байсан аж.
1973.05.11. Пентагонтой холбоотой мэдээллийг олон нийтэд цацсан Даниел Эллсбергийг Нью-Йорк Таймс сонинд уучлал хүссэн нийтлэл хэвлүүлэхийг Засгийн газраас шаардав.
1997.05.11 Алдарт IBM компанийн хөгжүүлсэн "Гүн цэнхэр" компьютер дэлхийн шатрын аварга Гари Каспаровтой сонгодог өргөөр тулж улмаар Г.Каспаровыг буулган авсан юм. Ингэснээр дэлхийн аваргыг хожсон анхны компьютер болон түүхэнд үлджээ.
Эх сурвалж www.zms.mn