Б.Оюунзул
Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн болон Монголын түүхэнд тавдугаар сарын 06-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.
Тянь-хоу Мацзу нь Хятадын домгийн тэнгисийн бурхан бөгөөд түүнийг X-XI зуунаас шүтэж ирсэн. Мацзуг давалгаа эсвэл үүл хөлөглөснөөр зурах нь их. Бас хаан ширээнд залагдснаар дүрсэлдэг. Домгоор Мацзугийн дүр нь 960 онд загасчны тосгонд амьдарч байсан Линь гэдэг бүсгүйгээс бүтээгдсэн аж. Тэр эмэгтэй дэрсэн гудастайгаар далайгаар аялаж үүлээр нисэн зовлонд учирсан ахан дүүсээ авардаг байжээ. Линь 28 насандаа тэнгэрт хальсан ба усны бүх хөдөлгөөн түүнд захирагдах болжээ. Мацзу тушаавал шуурга намдаж эсвэл эхэлдэг гэнэ. Эзэн хааны зарлигаар 1156 онд Мацзугийн сүмийг босгон түүнийг шүтэх болжээ. Эхлээд түүнийг Тянь-фэй (Тэнгэрийн татвар эм) гэж нэрлэж байгаад XVII зууны сүүлчээс Тянь-хоу (Тэнгэрийн хатан хаан) гэх болов. Өнөөдөр түүнийг ойролцоогоор дэлхийн 200 сая гаруй хүн шүтдэг ажээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд
1853.05.06. Цахилгаан техникийн эрдэмтэн Иосиф Христианович Гамелийг Оросын засгийн газар Америкийн шинжлэх ухаан, техникийн ололтыг судлуулахаар томилон явуулсан юм. Америкийн тухай сонин ойлголттой байсан I Николай хаан, эрдэмтэнээр Америкт байхдаа “Хүний махыг хүнсэндээ хэрэглэхгүй” гэсэн нууц баталгаа гаргуулан гарын үсэг зуруулж авчээ.
1937.05.06. Гинденбургийн осол: АНУ-ын Нью Жерси хотын Лейкхөрст хотод Германы нисэх төхөөрөмж Гинденбургт гал гарч хэдхэн минутын дотор осолдов. Ослын улмаас 36 хүн амиа алджээ.
1972.05.06. Туркэд төрийн эргэлт хийхийг завдсан хэргээр Дениз Гезмиш, Юсуф Аслан, Хусейн Инан нарт бүх насаар нь хорих ял оноов.
1983.05.06. Хэвлэлтэд гарсан даруйдаа олон нийтийн дунд шуугиан тариад байсан "Гитлерийн тэмдэглэл"-г эрдэмтэд худал хуурмаг зүйл болохыг тогтоов.
1998.05.06. Казахстаны ерөнхийлөгч тус орны нийслэл Акмолаг Астана болгон нэрлэх зарлигт гарын үсэг зуржээ. Астана хот Ишим голын сав газар байрладаг. 1830 онд тэнд Акмола гэх цэргийн цайзыг байгуулжээ. 1832 онд Акмолийн тойргийг албан ёсоор байгуулсан ба 1862 онд Оросын Дотоод хэргийн яамны шийдвэрээр Акмола сууринд хотын статус олгожээ. Казахстаны парламент нийслэлийг нүүлгэх шийдвэр гаргасан ба 1997 онд Акмола хотыг тус орны нийслэл болгосон юм. 1998 онд уг хотыг шинээр Астана гэж нэрлэсэн нь казахаар “нийслэл” гэсэн үг ажээ.
Эх сурвалж www.zms.mn