Б.Оюунзул

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн болон Монголын түүхэнд тавдугаар сарын 05-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Энэ өдөр олон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх нь  засаг төрийн анхааралд ямагт байх ёстой гэж тэмцдэг өдөр. Нэг жилд дэлхий даяар 700 мянган хүн  хөгжлийн бэрхшээлтэй болдог байна.  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр нэг тэрбум гаруй хүн хөгжлийн бэрхшээлтэй гэгдэж байгаа ба тэдний 100 сая орчим нь хүүхдүүд юм. Анх 1992 оны энэ өдөр Европын 17 оронд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс тэгш эрхийн төлөө тэмцлийн жагсаал, цуглаан хийснээс үүдэн  жил бүр  энэ өдрийг тэмдэглэх болсон байна. Манай орны хувьд жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг байна.Нэгдсэн Үндэстний Байгууллага 1981 оны 12 дугаар сарын 3-ны өдрийг анх Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр болгосноос хойш дэлхий даяараа энэ өдрийг тэмдэглэсээр иржээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1818.05.05. Германы гүн ухаантан, эдийн засагч, нийгэм судлаас Карл Генрих Макс төржээ. Карл Маркс нь шинжлэх ухааны коммунизмыг үндэслэгч, улс төрийн сэтгүүлч бөгөөд ХХ зууны улс төрийн бүхий л түүхэнд нөлөөлсөн юм. Гүн ухаанд диалектик ба түүхэн материализмыг, эдийн засагт нэмүү өртгийн онолыг, улс төрд ангийн тэмцлийг түүний бүтээлүүд бүрдүүлжээ. Энэ бүх чиглэлүүд нь “марксизм” нэр авсан коммунист, социалист хөдөлгөөн ба үзэл суртлын үндэс нь болсон байна.

1912.05.05. Петербург хотноо большевик намын хэвлэл өдөр тутмын “Правда” сонины анхны дугаар гарчээ. Сониныг удирдан хянаж байсан Ленин түүний утга санаа, сэдвийн гол чиглэлийг тодорхойлж байлаа. 1922 оноос энэ өд­рийг “хэвлэлийн өдөр” гэж Зөв­лөлтөд тэмдэглэдэг байжээ. 1991 оны арван хоёр­дугаар сард Оросын хэвлэлийн өд­рийг нэгдүгээр сарын 13-нд тэмдэглэж байхаар зарлажээ.

1949.05.05. Одоогоос 71 жилийн өмнө Лондон хотноо Европын анхных болох Засгийн газар хоорондын Европын зөвлөлийг байгуулжээ. Ев­ропыг зөвлөлийн дүрмийг Бель­­ги, Дани, Франц, Их Бри­­та­ни, Ирланд, Итали, Люк­сембург, Нидерланд, Норвеги ба Шведын Засгийн газрын төлөөлөгчид баталсан ба тус байгууллагын төв нь Страсбург хотноо байрладаг.

Эх сурвалж www.zms.mn