Б.ОЮУНЗУЛ
Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн болон Монголын түүхэнд дөрөвдүгээр сарын 28-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.
Жил бүрийн 4-р сарын 28-ныг ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр болгох шийдвэрийг 2003 онд Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан билээ. Тус байгууллагаас 2018 оны энэ өдрийг “Эрүүл аюулгүй залуу үеийн төлөө” гэсэн уриатайгаар “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр”-ийг хамтатган залуу ажилтнуудын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн бүх хэлбэрийг устгах чиглэлээр олон арга хэмжэээ төлөвлөн ажиллаж байгаа ажээ. Дэлхийн ажиллах хүчний 15 хувь нь 15-24 насны залуучууд байгаагийн 25-аас дээш насны ажиллах хүчинтэй харьцуулахад үйлдвэрлэлийн осолд өртөх эрсдэл нь 40 хувиар илүү байна гэж харьцуулалт хийжээ.Манай улс 2012 оноос эхлэн “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр”-ийг угтан “ХАБЭА-н сарын аян” өрнүүлж, жил бүрийн дөрөв дүгээр сард хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандарт, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд шинэлэг арга хэлбэрээр зохион байгуулах, идэвхжүүлэх, аюул ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, дадлага, чадварыг иргэддээ олгох зорилт тавин ажиллаж байна.
Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд
1805.04.28. Вена хотноо Людовиг ван Бетховены “Гуравдугаар яруу тунгалаг найраг хөгжмийн” анхны тоглолт болжээ. Хөгжмийн зохиолч нь тоглолтын удирдаач нь байв. Францын агуу хувьсгалын үзэл санаагаар бичигдсэн энэ симфонийг зохиогч нь Наполеонд зориулсан юм. Гэвч Наполеон өөрийгөө Францын хаан гэж зарласан учир Бетховен түүнд зориулсан гэх нэршлийг нь авч хаяжээ.
1935.04.28. Зөвлөлт Холбоот Улсад 12 настайгаас нь эхлэн хүүхдийг эрүүгийн харицлагад татах хууль бий болгожээ. Үүний дагуу хүүхдэд цаазаар авах ял өгөх боломж чөлөөтэй болсон байна.
1949.04.28. Филиппиний коммунистууд тэргүүн хатагтай асан Аурора Куецоны амь насанд халдав. Хэдийгээр эмнэлэгт хүргэгдсэн ч тусламж авалгүй өөд болсон юм. Тэрээр амиа алдахаасаа таван жилийн өмнө нөхөр, охиноо халдлагын улмаас алдаад байсан билээ.
2004.04.28. АВВА хамтлагийнхан Лондонд хэд хэдэн тэмдэглэлт үйл явдал тэмдэглэхээр хамт цугларсан ба тэд хоёр тэрбум доллар өгсөн ч дахин нэгдэхгүй гэж мэдэгджээ.
Эх сурвалж www.zms.mn