Б.УРАН
Монголын Төвбанкны ерөнхийлөгч инфляциас айдаг. Харин Японых дифляциас айж байна. Ийм нэгэн яриаг саяхан олж сонссон юм. Инфляц гэдэг зүйл маш аюултай. Харин дифляциас бол айх зүйлгүй гэсэн ойлголт байдаг юм билээ. Гэтэл үгүй бололтой. Инфляц бол өргөн хэрэглээний барааны үнэ өсч, өнөөдрийн таван төгрөг маргаашийн хоёр төгрөтэй тэнцэж, мөнгөний ханш унахыг хэлдэг. Монголбанк юуны тулд инфляцийг л бууруулчихвал болоод явчихна гэж яриад байгаа билээ. Яагаад гэвэл нийгмийн дундаж давхаргынханд халтай нь инфляц юм. Тэр өсвөл дагаад бүх зүйл өснө. Зээлийн хүү, орон сууцны үнэ, түрээс, төлбөр гээд явж өгнө. Харин дифляц гэдэг нь бизнес эрхлэгчдэд халтай үзэгдэл ажээ. Мөн л хэт өндөр үнээс үүсэлтэй үзэгдэл. Мөнгөний ханш чангарч, Инфляц нэг оронтой тоонд шилжиж, дифляц үүсэхийн цагт өндөр үнэтэй бараа, үйлчилгээг хэрэглэгчид худалдаж авахаа болино. Инфляцийг бууруулснаар гар дээрх бэлэн мөнгөний эргэлт багасч, тансаг зэрэглэлийн дэлгүүрүүд бөөн бөөнөөрөө хямдрал зарлаад ч бараа нь гүйхээ болино. Ингээд эргээд бизнес эрхлэгчдээр дамжин эдийн засагт халтай гэсэн үг. Японд яг л ийм байдал үүсэх гээд Төвбанкных нь ерөнхийлөгч санаагаа чилээгээд байгаа юм байна. Дифляциас болж үйлдвэрлэл нь хумигдсан компаниуд ажилчдаа хэдэн саяар нь цомхотгож байсан жишээ бий. 2009 онд Америкийн машин үйлдвэрлэгч “Женерал Моторс” компанийн бүтээгдэхүүнийг худалдан авагч байхгүй болсноос яг ийм аюул нүүрлэж байжээ. Тухайн үед Хятадад 20 сая, Орос 50 мянга, Япон 100 мянган ажилчнаа цомхотгож байсан гэдэг. Мөнгөний ханш чангарах нь бага, дунд орлоготой иргэдэд ашигтай үзэгдэл мэт болов үйлдвэрлэлийн салбарт халгаатай гэдгийг шинжээчид хэлдэг. Одоогоор манай улсад дифляцийн хэмжээ яг ямар төвшинд байдгийг нарийн тодорхойлсон зүйл алга. Магадгүй ихэнх бараа бүтээгдэхүүнээ гаднаас авдаг учир энэ үзэгдэлд өртсөн ч хохирол багатай байж мэднэ. Ямар боловч инфляц, дифляц хоёр нь эсрэг тэсрэг ойлголт биш аж. Нэг нь худалдан авагчийг, нөгөө нь үйлдвэрлэгчийг хохироодог эдийн засгийн үзэгдэл ажээ.