Б.Оюунзул
Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн болон Монголын түүхэнд дөрөвдүгээр сарын 23-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.
1995 оны дөрөвдүгээр сарын 23-ныг ЮНЕСКО-гоос дэлхийн номын болон зохиогчийн эрхийн өдөр болгон зарлажээ. Энэ өдрийг дэлхий даяар буюу 100 гаруй оронд ном уншихыг сурталчлах зорилготойгоор тэмдэглэн өнгөрүүлдэг. ЮНЕСКО-гоос дэлхийн номын өдрөөр зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, хүмүүст ялангуяа, залуучуудын дунд ном уншихыг сурталчлах, нийтийн уншлагыг дэмжих өдөр болгон тэмдэглэдэг ажээ. Харин Монгол Улсад 2012 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа юм. Дөрөвдүгээр сарын 23-ныг сонгох болсон шалтгаан нь энэ өдөр алдарт зохиолч М.Сервантес, У.Шекспир, Оросын алдарт зохиолч В.Набаков болон бусад олон алдар цуутай зохиолчийн мэндэлсэн болон нас барсан өдөр тохиодог юм байна. 
Дэлхийн номын өдөр бол хэвлэлийн компани, номын худалдаачид, сонирхлын бүлгийнхэн хамтран ажиллах, ном унших хэчнээн чухал болохыг сурталчлах өдөр юм. Энэ өдрийн гол зорилго нь хүүхдүүдэд ном уншсанаар олон зүйлийг мэдэж авах сайхан боломж бий гэдгийг ойлгуулж туслахад оршино. Сонирхуулахад дэлхийн зарим оронд номын дэлгүүрүүд энэ өдөр бүх номоо хямдруулахаас гадна нэг ам.доллараар зардаг байна. Түүнчлэн номын дэлгүүр болон номын клубууд цаасан болон электрон ном солилцох арга хэмжээ зохиодог байна.
1907.04.23.  Жек Лондон нэрээр олонд танил болсон Жон Гриффит хоёр дарвуулт хөлөг онгоцоор дэлхийг тойрохоор гарчээ. Энэ нь түүний анхны аялал биш байв. Тэрээр 15 настайдаа амлуулсан эх Женнигээс мөнгө зээлэн согтуу усан цэргээс завийг нь авч далайн аянд гарчээ. Нэртэй зохиолч 41 насандаа их хэмжээний морфин өөртөө тарин Лондонд амиа хорложээ.
1985.04.23. Алдарт” Кока-Кола” компани бүтээгдэхүүнийхээ баглаа боодол, орц найрлагыг өөрчлөн "New Coke" ундааг худалдаанд гаргав. Гэвч худалдааны амжилтгүй байдал, олон нийтийн шүүмжлэлээс шалтгаалан гурван сарын дараа худалдаанаас татжээ.
2005.04.23. Нийгмийн сүлжээний хамгийн алдартай цахим хуудас болох Youtube-д хамгийн анхны дүрс бичлэгийг "Me at the Zoo" нэрээр оруулжээ. Youtube-ийг үүсгэн байгуулагч Jawed Karim өөрөө анхны бичлэгээ оруулсан ба түүний 10 жилийн найз сүүлд инженер, профессор болсон Yakov Lapitsky бичлэгийг бичсэн байна. 10 жилийн дараа Youtube манай гаригийн урьд өмнө байгаагүй хамгийн үнэтэй түүхэн баримт хадгалагч гэсэн өргөмжлөлийг “TIME” сэтгүүлээс хүртсэн юм.
Эх сурвалж www.zms.mn