Т.САЙХАН

СЕХ хуулийн дагуу дөрөвдүгээр сарын 15-наас өмнө аймаг, нийслэлийн сонгуулийн хороодыг байгуулах үүрэгтэй. Тэгвэл СЕХ-ны удирдах бүрэлдэхүүн  ээлжит хурлаа хийж, аймаг, нийслэлийн сонгуулийн хороодыг байгуулаад байна. Ингэхдээ тухайн аймаг, нийслэлийн иргэдийн  ИТХ-ын Тэргүүлэгчдээс ирүүлсэн саналыг харгалзан  бүрэлдэхүүнийг баталжээ.   Сонгуулийн хороо нь УИХ-ын сонгуулийг өөрийн харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах чиг үүрэгтэй ажиллана.  Долоо эсвэл есөн гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Харин сум, дүүргийн сонгуулийн хороог тухайн сум, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн саналыг харгалзан дарга, нарийн бичгийн дарга болон гурав эсвэл таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулах юм.

Эх сурвалж:www.polit.mn