С.САРУУЛ

Коронавирусын нөхцөл байдалтай холбоотойгоор Засгийн газраас хүүхдийн мөнгийг 10000 төгрөгөөр нэмэгдүүлж, 30000 төгрөг болгон нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн баасан гаригаас эхлэн хүүхдийн 30 мянган төгрөгийг олгож эхэлжээ. Тэгвэл гурван сарын хугацаанд олгогдох нэмэгдэл 10 мянган төгрөг хүүхдийн нэрийн данс руу шилжих юм байна. Хүүхдийнхээ мөнгийг хадгаламжийн дансанд байршуулахаар гэрээ хийсэн бол банк гэрээнийхээ дагуу 20000 төгрөгийг татаж, дансанд нь оруулна. Харин нэмэгдэл 10000 төгрөг нь хүүхдийн мөнгөн тэтгэмж авах нэрийн дансанд нь үлдэх юм байна.

Түүнчдэн сар бүрийн 20-ноос буюу тухайн сард хүүхдийн мөнгийг олгосны дараа хүсэлтээ гаргасан бол дараагийн сард нь нөхөн орох юм байна.

Эх сурвалж: www.polit.mn