Т.САЙХАН
Монголбанкнаас "COVID-19" цар тахлын үед эдийн засаг, банк, санхүүгийн салбарт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор ээлжит шийдвэрээ гаргажээ.
Тодруулбал, төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл авсан иргэдийг хамруулах зорилгоор Монголбанк, Сангийн яам, Монголын Ипотекийн Корпорац ОССК ХХК болон банкууд хамтран дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:
- Орон сууцны ипотекийн найм эсхүл таван хувийн хүүтэй зээл авсан иргэн зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан тохиолдолд зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг нэг удаа гурав хүртэлх сараар хойшлуулж, тухайн хугацаагаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг уртасгах;
- Зээлийн эргэн төлөлтөд нь 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс хойш доголдол үүссэн зээлдэгчид энэхүү зохицуулалт үйлчлэх боломжтой бөгөөд доголдол үүссэн хуваарьт өдрөөс эхлэн эргэн төлөлтийг хойшлуулах хугацааг тооцох;
- Зээлдэгч зээлийн эргэн төлөлтөд өөрчлөлт оруулах хүсэлтээ 2020 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс өмнө харилцагч банкандаа гаргана гэжээ
Эх сурвалж:www.polit.mn