Ц.БАЯР
Оны эхэнд дэлхийн хөрөнгийн зах зээл хямрана гэж хэн ч төсөөлөөгүй. Өдийд ид оволзож байдаг арилжаа харьцангуй нам гүм байж, улирлын эхний өдрийн зах зээл дөнгөж нээгдэхэд Dow Jones 127 нэгж буюу 0.6% унаж 22,200-т хүрсэн бол S&P500 болон Nasdaq индексүүд 0.6% уналаа.
Сарын өмнө сангийн менежерүүд дэлхийн эдийн засаг өснө гэсэн эерэг хүлээлттэй байсан. Учир нь АНУ Хятадын худалдааны гэрээн дээр ахиц гарч, улс орнуудын төв банкууд бодлогын хүүг тогтвортой барих төлөвтэй байсан юм. Тухайн үед хөрөнгө оруулагчид коронавирусын дэгдэлтийг зөвхөн Хятадад хамаатай мэт үзэж байсан ч энэ асар богино хугацаанд дэлхийг донсолгоод байна.
Үүнээс үүдсэн заралт бүх зах зээл дээр явагдаж, хөрөнгө оруулагчид хувьцаа, таваар, хөгжиж буй улсуудын өрийн бичигт оруулсан хөрөнгө оруулалтуудаасаа дайжин, дэлхийн эдийн засаг огцом уналт үзүүлнэ гэсэн бооцоо руу уралдацгаасан. Харин S&P500-г LONG буюу өсөх талд зогсож байсан хөрөнгө оруулагчид хэцүүхэн байдалд орсон юм.
Даваа гарагт S&P500 19% унаж 2008 оноос хойшхи хамгийн огцом уналтыг үзүүлсэн бол Dow Jones-ийн ханш 1987 оноос хойшхи 22% буюу хамгийн доод уналтдаа хүрсэн юм. Мөн Европын Stoxx Europe 600 индекс сүүлийн 17 жилийн доод ханшинд хүрсэн бол Японы Nikkei 2008 оноос хойшхи хамгийн том уналтаа үзүүллээ.
Мэдээллийн эх үүсвэр: https://www.wsj.com/articles/global-stock-markets-dow-update-11585617395
ХУВЬЦААНД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД КОМПАНИЙН БОНД РУУ ХОШУУРЦГААЖ БАЙНА
Oracle Corp-с эхлэн Nike Inc зэрэг компаниуд коронавирусээс үүдэлтэй сөрөг нөлөөллөөс сэргийлэх үүднээс бэлэн мөнгө нөөцлөх зорилгоор зах зээлд хөрөнгө оруулалтын зэрэг бүхий бонд гарган мөнгө босгож эхэллээ. Сонирхолтой нь энэ өрийн ихэнх хувийг хувьцаанд хөрөнгө оруулагчид авч байна. Bank of America-ийн бондын хэлтсийн захирал Andrew Carp хэлэхдээ, хөрөнгө оруулагчид зах зээлийн савлагаанаас нуугдах зорилгоор, хөрөнгө оруулалтын зэрэг бүхий бондын зах зээл рүү шилжих нь ихсэж байна гэсэн юм.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-д шинээр гаргасан хөрөнгө оруулалтын зэрэг бүхий бондын хэмжээ 73 тэрбум ам.долларт хүрсэн нь 2013 оны рекордыг эвдээд байна. Тухайлбал, жижиглэн худалдааны аваргууд болох Nike, Home Depot нар 6 тэрбум ам.доллар болон 5 тэрбум ам.долларыг босгож хамгийн өндөр дүнтэй зээлдэгчдийн тоонд орсон бол технологийн салбарын тэргүүлэгчдийн нэг Oracle, хоол хүнсний салбарын Sysco Corp нар тун удахгүй энэ давалгаанд нэгдэх гэж байна.
Мэдээллийн эх үүсвэр: https://www.wsj.com/articles/stock-investors-buy-into-corporate-bond-surge-11585585858
ГАЗРЫН ТОСНЫ ХАНШИЙН ДАЙН ОПЕК-ИЙН ГИШҮҮН ЗАРИМ ОРНЫГ ХОХИРООЖ БАЙНА
Дэлхийн газрын тосны хамгийн том экспортлогч орон болох Саудын Араб өнгөрсөн 3-р сард зах зээлд ОХУ-ын эзлэх хувийг өөрийн болгох зорилгоор үнээ бууруулж, үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн. Үүнээс болж ОХУ болон Саудын Арабын ОПЕК дэх 3 жилийн хамтын ажиллагаанд цэг тавигдсан юм. Хэдийгээр Алжир, Иракийн зүгээс хоёр улсыг хэлэлцээрийн ширээнд суулгах гэж хэдэнтээ оролдсон ч талаар болсон юм.
Тиймээс энэ лхагва гаригаас эхлэн Саудийн Араб зах зээлд нийлүүлэх газрын тосоо нэмэгдүүлэх гэж байгаа бол ОПЕК-ийн зарим гишүүн орнууд зардлаа танах замаар ОХУ, Саудын Арабын хооронд үүсээд буй ханшийн дайны эсрэг арга хэмжээ авч эхэллээ.
Иран, Ирак, Алжир, Ливи, Ангол, Венесуэл зэрэг улсын хувьд коронавируст өртөж, бэлэн мөнгөний нөөц бага, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх боломжгүй байгаа тул зардлаа асар их хэмжээгээр танах гэж байна.
Дэлхийн Эрчим Хүчний Агентлагийн судалгаагаар 2020 онд ОПЕК-н ихэнхи гишүүн орнуудын газрын тос болон байгалийн хийнээс олдог орлого 50%-85% хүртэл буурч 20 жилийн хамгийн доод түвшинд очно гэж мэдээлээд байна.
2020.03.31
АНУ-ЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД ТРЭНД БОЛЖ БУЙ ТОП-5 КОМПАНИ
Trending Stocks Quotes |
|||
Name |
Last |
Chg. |
Chg. % |
254.29 |
-0.52 |
-0.20% |
|
0.491 |
-0.009 |
-1.90% |
|
157.71 |
-2.52 |
-1.57% |
|
524 |
21.87 |
4.36% |
|
149.14 |
-3.14 |
-2.06% |
Трэнд болж буй компаниудын топ 5-д Apple, Seelos Therapeutics, Boeing, Tesla, Microsoft зэрэг компаниуд орсон байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад Boeing, Microsoft компануидын 3 болон 5 дугаар байр солигдсон байна.
Эх сурвалж: “Голомт капитал” ҮЦ ХХК