С.САРУУЛ

Хямралыг давахтай холбоотойгоор Засгийн газраас гаргасан гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. “Орлогын хэмжээнд өөрчлөлт орохгүй учраас төсвөөс цалин авдаг албан хаагчид хамаарахгүй. Мөн төрийн өмчит аж ахуйн нэгж, орон нутгийн өмчит аж ахуйн нэгж болон төрийн өмчийн оролцоотой, тендерээр ажил гүйцэтгэж байгаа ажилтнуудад хамаарахгүй. Бусад 526 мянган хүн хамрагдана” гэв.    

Харин аж ахуйн нэгжүүдэд гурван сарын турш сар бүр 200 мянган төгрөг олгох болсон талаар “Төрийн байгууллагын шийдвэрээр үйл ажиллагааг нь зогсоосон ч ажлын байраа хадгалж байгаа байгууллагуудад энэ шийдвэр хамаарна. Түрээсийн талбөрийн хэмжээг бууруулсан аж ахуйн нэгжийн түрээсийн орлогод ногдуулах татварыг чөлөөлсөн. Үүнд, төвлөрсөн зах, худалдааны төвүүд, үйлдвэр үйлчилгээний газрууд, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтын байр, талбай хамаарна” гэв.

Эх сурвалж: www.polit.mn