Б.НАМУУН
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2020 оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.5 их наяд төгрөг, үүнээс тусламж нь 1.4 их наяд төгрөг болж, нийт орлогын 93.5 хувийг эзэлж байна. Харин нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 1.5 их наяд төгрөг болж, төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 120 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа.
Улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ийнхүү алдагдалтай гарахад урсгал зардал 196.0 тэрбум хөрөнгийн зардал 79.9 тэрбум буюу 2.6 дахин өссөн нь голлон нөлөөлжээ.Төсвийн орлогын 86 хувь нь татварын орлогоос бүрддэг. Тэгвэл энэ оны хоёрдугаар сард татварын орлого 1.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 76.2 тэрбум төгрөгөөр буурчээ. Үүнд дараах хүчин зүйлс нөлөөлсөн байна. Нэмэгдсэн өртгийн албан татвар 70.3 тэрбум төгрөг, бусад татвар төлбөр, хураамжийн орлого 33.5 тэрбум төгрөг, онцгой албан татвар 19.1 тэрбум төгрөгөөр буурчээ.
Эх сурвалж: www.polit.mn