Б. ОЮУНЗУЛ

“Женерал моторс” компани 1908 оны энэ өдөр байгуулагдсан ба 157 оронд үйл ажиллагаагаа явуулдаг. Нийт 220 мянган ажилтантай том автомашин үйлдвэрлэгч юм. 1968 оны энэ өдөр 100 сая дахь автомашинаа өлгийдөн авсан нь энэ компанийн хүрээг илтгэн харуулсан. Одоо энэ компани нь дэлхийн 31 оронд Кадиллак, Шевролет, GMC, Опел, Холден машинаа борлуулдаг байна. 2009 онд “Женерал моторс” дампууралд орсноо зарласан ч АНУ-ын Засгийн газрын тусламжтайгаар дахин хөл дээрээ боссон. Дахин амжилттай ажиллах болсон нь хувьцаа гаргасан, Хятад дахь борлуулалт нь огцом нэмэгдсэнтэй холбоотой байдаг. Одоо автомашин үйлдвэрлэхээс гадна санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг болжээ. 2011 оны байдлаар 150 тэрбум ам.долларын орлоготой ажилласан байна.

МЭӨ 597 онд. Вавилончууд Йерусалем хотыг эзэлжээ.

934 онд. Танг гүрний жанжин Мен Жиншиан Гао Шү гэх улс байгуулж, өөрийгөө эзэн хэмээн зарласан байна.

1190 онд. Англичууд олон зуун еврейг Клиффордын цайзад хоморголон устгав.

1521 онд. Алдарт аялагч Фердинанд Магеллан Филиппинийн Хомонхон арал хүрсэн анхны европ хүн боллоо.

1660 онд. Английн I Чарльз хаан парламентаа тарааж Зөвлөлдөх парламентыг байгуулахаар болжээ.

1782 онд. Америкийн хувьсгалын төлөөх дайн: Испанийн цэргүүд Их Британийн мэдэлд байсан Роатан арлыг эзлэв.

1914 онд. Шинэ тулгар төрөө сэргээн мандуулсан Монгол Улсад хүн бүр гар бие оролцож байлаа. Үүний нэг болох Улсын хурал хэмээх ойлголт юм. Улсын хурлыг байгуулах санааг Дотоод яамны тэргvvн сайд, Чин сүжигт үнэн бишрэлт чин ван, да лам Г.Цэрэнчимэд сэдэж санаачилжээ. Улсын дээд хурал нь яамдын тэргүүн, дэд сайд, засаг ба засаг бус ван гүн, бэйл, бэйс, их Шавь, Хөлөнбуйр, Дарьганга, Цахарын газрын бүгдийн дарга, нийт 50-60 хvнээс бүрдэж байжээ.

1976 онд. Их Британийн ерөнхий сайд Харольд Уилсон хувийн асуудлаас болж огцрох өргөдлөө өгөв.

2014 онд. Украины Крымийн хойгт хууль бус санал хураалт болж ОХУ-ын мэдэлд шилжив.

2016 онд. Бөмбөгөөр тоноглосон автобус Пакистаны Пешавар хотод дэлбэрч Засгийн газрын хоёр сайд нийлсэн 15 хүн амиа алдаж, 54 хүн шархаджээ.

Эх сурвалж www.zms.mn