Т.САЙХАН

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнөөдөр /03.04/ мэдээлэл хийлээ.  Тэрээр “Коронавирус бидний төсөөлснөөс ч маш хурдацтай тархаж байна.  Аюулгүй байдал ч зарим эдийн засгийн арга хэмжээг хослуулан авах шаардлагатай байна. БНХАУ-тай аль аль талдаа тэг зогсолт хийсэн. Энэ нь эрэлт нийлүүлэлт гацсан анхны тохиолдол бөгөөд үүнийг зөв урагшлуулах үүднээс өдөрт нүүрс тээвэрлэлтийн квот 200 эсвэл 400 байх уу гэдгийг ААН-үүдийн удирдлагатай ярилцаж байж шийдвэрлэнэ. Улсын төсөв нэг их наяд төгрөгөөр тасарсан. Сангийн сайд төсөвт тодотгол хийхгүй байх тал дээр анхаарч ажиллана хэмээн бодож байна” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn