T.САЙХАН

БНХАУ руу гаргах нүүрс, газрын тосны экспортыг гуравдугаар сарын 2-ноос эхлүүлэх шийдвэрийг гаргаад байсан ч бэлтгэл, нөхцөл хангаагдаагүй тул гуравдугаар сарын 15-ныг хүртэл хойшлууллаа.

Улсын Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар дээрх шийдвэрийг гаргаад байна.

Монгол Улс БНХАУ-ын хилийн автозамын боомтуудаар нүүрс, газрын тосны тээврийг нэгдсэн удирдлага зохицуулалтад оруулж гүйцэтгэх, улс хоорондын ачаа тээврийн галт тэрэг, төмөр замын ажилтан зүтгүүрийн бие бүрэлдэхүүний эрүүл мэнд, ариутгал халдваргүйтэл, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн үед тусгаарлах байр бэлтгэх жолооч нарын хоол хүнс, ариутгал халдваргүйтлийн бодисоор хангахыг үүргийг хоёрдугаар сарын 20-нд өгсөн юм.

Эх сурвалж:www.polit.mn